Азидаа цорын ганц битүү дээвэртэй хөлбөмбөгийн талбай төв аймагт баригдлаа.

Төв аймгийн Зуунмод хотноо Манзушир хийд явах замд буюу Улаанбаатар хотоос 42 км зайд Олон улсын тэмцээн явуулах боломжтой стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай бий. Энэхүү талбайд дулаалга хийж өвлийн улиралд ч тоглолт зохион байгуулах боломжтой битүү хучилт хийжээ. Fifa Quality Pro гэрэлтүүлэг, стандарт хиймэл ногоон зүлэгжүүлэлт бүхий талбай, бэлтгэлийн хэрэгсэл, нэгэн зэрэг 70 хүртэлх хүнд үйлчлэх ор, 80 хүртэлх хүнд үйлчлэх рестораны хүчин чадалтай юм. Мөн багийн хурал зөвлөгөөн хийх 30-40 хүний багтаамжтай хурлын өрөө болон 8-10 хүний багтаамжтай уулзалтын өрөөтэй аж.

Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 12 сар бэлтгэл хийх бүрэн боломжтой, 10-15 хэмийн дулаан гэдгээрээ онцлог Азидаа цорын ганц битүү дээвэртэй талбай юм.

Эх сурвалж: Isee.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.