Аялагч Г.Ганхүүгийн ээж хүүгээсээ дутахааргүй аялагч

“Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүүг олон түмэн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгээр нь андахгүй. Тэрбээр “Шар айраг” хамтлагийн ахлагч, дуучин, үүргэвчтэй аялагч, “Гранд хаан” айриш паб компанийн гүйцэтгэх захирал, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Иргэний зориг намын удирдах зөвлөлийн гишүүн, хөтлөгч гээд чамгүй олон ажил алба эрхэлдэг нийгмийн идэвхитэй нэгэн.

Аялагч Г.Ганхүүгийн хувьд дэлхийн 120 орчим улсаар аялсан гэдгээрээ онцгой. Тэгвэл түүний ээж ч бас хүүгээсээ дутахгүй аялагч гэнэ шүү. Энэ тухай Г.Ганхүү “Чамаас дутахгүй ээ гээд л аялаад байгаа хүн дээ, бас пооз мооз аваад сурчихжээ. Миний ээж” хэмээн ээжийгээ өхөөрджээ. Түүний ээж нь Ганхүүтэй маш адилхан бөгөөд хүмүүс “Та арай л олон орноор хурдан аялаад байдгын. Өөрийгөө 2 хувилчихаад аялаад байдгын байна ш дээ” хэмээн наргиж байна. Түүний ээжийн аялаж буй зурагнуудаас хүргэе.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.