Uncategorized

Б.Анх-Амгалан: Амласандаа хүрч архинаас гарлаа.Одоо ээжтэйгээ хамт амьдрахаас өөр хүсэх юм алга…УНШААРАЙ!!!

Эерэг сайхан мэдээг хүргэж байна.Түүнтэй 14 хоногийн өмнө ЯРИЛЦЛАГА хийхэд “Одооноос амьдралаа шинээр эхлүүлнэ. “Үрийнхээ нулимсыг үзэхгүй” гэж ханьдаа амласандаа хүрч, дахиж архи уухгүй” гэж хэлэн, өөртөө төдийгүй олон түмэнд амлаж байв. Амлалтдаа хүрч, өөрийгөө ялж чаджээ, браво. Өөрийгөө ялж, амьдралаа шинээр эхлүүлэхийн төлөө зүтгэж яваа түүнийг Байгальмаагийн Анх-Амгалан гэдэг. Улаанбаатар өртөөн дээр төгөлдөр хуур тоглодог залуу гэдгээр нь манай уншигчид түүнийг илүү сайн мэднэ.

Сошиалд бичлэг нь цацагдан, олны хараанд анх өртөх үед “Ганц юм яаж олж уух вэ. Хэнээс мөнгө гуйх вэ” гэдэг ганцхан бодол түүнд эргэлддэг байсан. “Өнөөдөр шараа яаж тайлах вэ” гэдэг бодол л түүний толгойд эргэлдсээр, амьдралынх нь чухал нэгэн зорилго болсоор олон жилийн нүүрийг үзээд байлаа. Харин бичлэг, ярилцлага нь цацагдсаны дараа тэр өөрөөсөө ихэд ичжээ, өнөөгийн амьдралаа тунгааж нэг сайн боджээ. Улмаар “Өнгөрсөн бүхнийг мартаад зөвхөн урагшаа харж амьдаръя” гэж өөртөө амласан байна.

Архи уухгүй” гэж гүрийвч “Ганц хундагыг балгачих уу” гэх бодол үе, үе түүнд төрсөн гэнэ. Дахиж алдахгүйн тулд өөрийгөө ялаад, өнөөдөр тэр цэвэр, цэмцгэр хувцастай, өөрийн гэсэн гитар хөгжимтэй күүл залуу болж чадлаа. Өөрөөс нь олон залуус үлгэрлээсэй, муу зуршлийг хэн ч ялж чадахыг харуулахын тулд Б.Анх-Амгалан олны өмнө өдөр бүр ил гардаг, гитар хөгжмөө тоглодог.

Архи уухгүй, аз жаргалтай амьдрахыг хүн бүхэн хүсдэг. Нэгэнт хазгай гишгэж, бор дарсанд орсон хүмүүсээс архинаас гарч, өөрийгөө татан гаргаж чадсан нь хэд билээ. “Дахиж архи уухгүй” гэж хоосон амласныг илүү жин дарах болов уу. Харин түүн шиг амлалтдаа хүрч, өөрийгөө ялсан нь хэд билээ. Шинэ хүсэл мөрөөдөл, шинэ зорилготой Б.Анх-Амгалан бидний өмнө зогсож байна.
“Хийж, бүтээх хайран залуу насаа бор дарсанд мэдүүлж өнгөрүүлсэн минь харамсалтай. Одоо дахиж алдахгүй. Мөнгөө хуримтлуулаад өөрийн гэсэн гэр оронтой болох юм сан. Тэгээд ээждээ тэврүүлээд, хамт амьдрахыг үнэхээр их хүсэж байна” гээд нулимс дуслуулж буй түүнтэй ярилцлаа.
ОДООНООС ӨНГӨРСӨН РҮҮГЭЭ ЭРГЭЖ ХАРАЛГҮЙГЭЭР ЗӨВХӨН УРАГШАА ХАРЖ АМЬДАРНА хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: Eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!