“Арслан үс засалтаасаа болж эрслэндээ тоогдохгүй байгаа юу?”
“Амьтны хүрээлэнгийн ажилтнууд арслангийн үсийг зассанаас болж эрслэн нь тоохгүй өнөөх нь сэтгэлээр унаад сүйд болж байна гэнэ” гэх хөгжилтэй зурагтай постууд нэг хэсэг шуугиан тарьсан билээ. Үнэхээр амьтаны хүрээлэнгийн ажилтнууд тухайн арслангийн үсийг зассан уу үгүй юу?

Хятадын Гуанжоугийн амьтаны хүрээлэнд амьдардаг арслангийн хачирхалтай үс засалт үнэхээр л цахим ертөнцөд шуугиан тарьж чадсан юм. Энэхүү үс засалт нь арслангийн сүр жавхланг үнэхээр унагааж байна хэмээн зарим хүмүүс ч шүүмжилсэн юм.

Зургийг анх нийтэлсэн хүн амьтаны хүрээлэнгийн ажилтнууд үсийг нь ингэж зассан байх хэмээн таамагласан аж. Харин амьтаны хүрээлэнгийн ажилтнууд хэвлэл мэдээллийхэний асуултанд хариулахдаа: “Бид хэзээ ч арслангийн үсийг засаж зүрхлэхгүй. Гуанжоугийн чийглэг уур амьсгалаас үсний ширхэг бүтэц ийм болсон байх. Манай амьтаны хүрээлэнд үс засах хөтөлбөр байдаггүй. Тэр үс засалтаа өөрөө зохицуулсан” хэмээн хариулт өгчээ.

Сошиал хэрэглэгчид энэ үйл явдалын хөгжилтэй талыг илүүтэйгээр олж харсан бололтой. Энэ арслангийн үс засалт загварын чиг хандлага болно гэж найдаж болно хэмээх ч хошигнолыг хэлж байсан юм.
