Эмч М.Цэвэлмаа: 2 цаг хоцорч ирсэн өвчтөндөө зодууллаа. Өрөөндөө уйлаад сууж байна.

Нэгэн эмч цахим хуудсандаа бичсэн нийтлэл олны анхааралд ороод байна. Тодруулбал: Үзүүлэхээр авсан цагаасаа хоцорсон үйлчлүүлэгчдээ хэл амаар доромжлуулж, зодуулсан тухайгаа хуваалцжээ. Тэрбээр ийнхүү пост оруулжээ:

Эмч М.Цэвэлмаа: “Нэг өвчтөн маань 2 цаг 30 минут хоцорч ирчихээд цагийн хүний урдуур дайрч орж, давшлан доромжилж, цээж нуруу мөрлүү цохиж зодож , сүрдүүлж байгаад үзүүлэн гарлаа. Амбулаторийн тасгийн эрхлэгч хэцүү хүнээ өөрөө зохицуулга хий гэнэ. Өнөөдөр би зодуулж байхад өмөөрөх хүн байхгүй, хууль байхгүй. Өрөөндөө уйлаад суух тавилантай Монголын нийгэм! Эмчийн нэр хүнд! Эмчийг хамгаалах тогтолцоо! Дахиж өнөөдөр үзэх ёстой 50 хүн байна…Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна…” хэмээн бичжээ.

Энэ талаар Лантуун дохио ТББ-ын тэргүүлэгч Ч.Ганжавхлан дараах сэтгэгдэлийг хэллээ.

Ч.Ганжавхлан: “Эмч нар нь өвчтөндөө зодуулж, багш нар нь сурагчдаа адлуулсан улс болжээ. Хамаг нийгмийн стресс хүчирхийлэлтэй эмч, багш, цагдаа нар нүцгэн гараараа тулж байна.” гэлээ

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.