Өдгөө 43 настай дуучин Э.Минжинсорын эргэн ирэлт
Монголын анхны охидын “Спайк’ хамтлаг одоогоос 20 жилийн өмнө залуусыг байлдан дагуулж байсан боловч удалгүй тарж өөр өөрсдийн уран бүтээлийг хийх болсон. Тэд өөрсдийн соло карьерийг эхлүүлж хэсэг хугацаанд уран бүтээлээ туурвисан ч мөн л тэгэсгээд нам жим болцгоосон. Энэ тус тусын амьдралаа зохиосонтой ч холбоотой.

Хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсорын “Нүцгэн байхыг минь битгий хараарай”, “Нууцхан хайр”,” Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж явсанаас хойш даруй 20 орчим жил өнгөрчээ.
“Нас л нэмэгдсэнээс биш би яг хэвээрээ” хэмээн нэгэн ярилцлагандаа дурдсан тэрээр үүнийгээ ч баталж нас бол тоо гэдгийг харуулж яваа үлгэр жишээ эмэгтэйчүүдийн нэг билээ. Хоёр ихэр охидын ээж, дуучин Э.Минжинсор хамгийн сүүлд үзэгч, фэнүүддээ “Masked singer” шоугаар бэлэг барьж, алмайруулсан. Шоуны дараа л гэхэд маш олон хүн түүнийг санасан байснаа илэрхийлсэн. Дуучин Э.Минжинсорын сүүлийн үеийн зурагнуудаас хүргэж байна.




