Аль үс нь илүү зохидог вэ?
Мөнхтөрийн Нарантуяа буюу бидний сайн мэдэхээр Нара бол арлын Япон оронд урлагийн чиглэлээр сургууль дүүргэсэн. Тухайн үедээ Мисс-Сакура олон улсын тэмцээнд оролцож өргөмжлөлийн эзэн болж байсан загварлаг , үзэсгэлэнтэй бүсгүй.


Дууланчиг , загвар өмсөнчиг , жүжиглэнчиг , сайн үйлсийн элч ч болончиг , нийгэмдээ нөлөөлөнчиг , өөрийн брэндийг гарганчиг , сайн ээж болончиг гээд л ёстой нэг бүхнийг амжуулдаг универсалные хүн дээ.


2007 онд “The Start Nara” хэмээх анхны цомгоо гаргасан ба тус цомогт “Өөрийгөө хайж явна”, “Гэгээн хайр”, “Хүлээсэн хайр”, “Хатан эрчүүд” тэргүүтэй 11 дуунаас бүрдэж байжээ. Нара дуулахаас гадна жүжиглэх авъяастай бөгөөд хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн юм. Тухайлбал “Хувилгааны эрэлд” , “Зөрлөг” , “Би ээж болмоор байна” зэрэг кинонуудыг дурьдаж болно.


Хаа ч явсан мэдрэмжтэй , сүүхээтэй , цогтой , золбоотой , эрч хүчтэй бүсгүй дээ. Тэрээр хүүхэд байхдаа ямархуу хүүхэд байсан бэ гэх сэтгүүлчийн асуултад: “Хүүхэд байхдаа би аливаа дутагдлын хажуугаар дуугай өнгөрдөггүй хүүхэд байсан. Бас хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг охин байлаа. Үүнээс гадна аливаа зүйлийг өөрөө туршиж, хийж үзэх сонирхолтой, түүнээсээ сэтгэл ханамж авдаг, энийг хийвэл ямар байдаг бол гэж бодохоор л тэр зүйлээ туршиж үзмээр санагддаг байсан. Үүнээсээ болоод заримдаа аавдаа ч загнуулдаг байлаа. Нэг мэдэхэд л хятад дуу, нэг мэдэхэд л итали дуу, бүжиг, таеквондо гээд ямар олон юманд явдаг юм бэ гээд л аав маань хэлдэг байсан. Цаанаасаа л өөрийгөө шинэ зүйлд сорьж, туршиж үзэх ёстой юм шиг санагддаг байсан юм. ” хэмээн хариулж байжээ.

Дуулах, жүжиглэхээс гадна улс төрийн сонгуульд ч нэр дэвшиж байсан удаатай. Тэрээр сүүлийн 5 жил Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуй эрхлэн өөрийн “Мангир” хэмээх брэндийг үүсгэн байгуулсан билээ.


Хоёр сайхан хүүгийн ээж , тун завгүй хөдөлмөрч бүсгүйнхээ загварлаг үсний засалтуудтай зургуудаас хуваалцлаа. Бүхнийг амжуулдаг хэрнээ ганц ч удаа гомдоллоод буугаад өгч байгааг нь харсангүй. Ямартайч Монголын маань хөдөлмөрч , цагаахан , эрч хүчтэй , юунд ч нугарахгүй тэнхээтэй , үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн төлөөлөл дөө. Нара-даа улам их амжилт хүсье.


