Uncategorized

Франц иргэн Монголд ирээд 2000 доллар төлсөндөө хaрамсаж yйлжээ yчир нь…УНШ!!!

Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна.

Монголын урдаа барих шилдэг хөтчүүдийн нэг болох Ч.Буянбадрах ийн ярьжээ.

-”Guide” төвийг байгуулах болсон түүхээс сонирхвол?

-Би өөрөө яг хөтөч хийгээд одоо дөрөв, таван жил болж байна. Хөтчийн ажил бол маш сонирхолтой. Яагаад гэвэл Монгол орноор аялах, ялангуяа Монголын маань байгаль надад аягүй их мэдрэмж төрүүлсэн. Хажуугаар нь япон жуулчдад монголынхоо бахархал болсон газруудыг тайлбарлаад ярина гэдэг бол өөрөө их кайфтай ажил шүү дээ. Тэгээд аялал жуулчлалд өөрийн эрхгүй татагдаж орсон. Тухайн үедээ хөтөч-тайлбарлагч хийгээд явж байхад надад мэдэхгүй зүйл их байсан. Тэр үед хөтчийн сургалт бараг байдаггүй байлаа.

Тэгээд би энэ талаархи сургалт хайж байгаад нэг компанийн сургалтад суусан. Тэнд суусан мэдлэг дээрээ тулгуурлаад хөтчийн ажлыг хийгээд явж байхдаа ерөнхийдөө монгол орны хөтчүүдийг бага зэрэг ажиглатал мэдлэг нь асар доогуур байсан. Тэгсэн мөртлөө хэлээ бол мэдээд байдаг, ойр зуурын юм чөлөөтэй яриад байдаг, гэтэл монгол орны тухай ямар нэгэн ойлголт өгөх тал дээр үнэхээр дутагдалтай байсан. Тийм учраас ийм чиглэлийн сургалт их хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Тэгээд энэ сургалтын төвөө 2006 онд байгуулсан.

-Анх энэ төвийг байгуулж байхад хүнд, хэцүү зүйл нь юу байсан бэ?

– Хамгийн гол хэцүү, үргэлжийн санаа зовж байсан зүйл маань бол манай төвийг зориод сурахаар ирж байгаа хүмүүст буруу мэдээлэл өгчих вий гэж айж байсан. Тэгээд гарын авлага, материалууд цуглуулахад бас нэлээд бэрхшээлтэй байсан. Мөн салбар, салбарын тухайн сэдвийг мэдэх сайн багш нарыг олно гэдэг бэрхшээлтэй байсан. Тэгэхдээ хөөцөлдөж байгаад, янз бүрийн багш нараар заалгуулж үзээд тухайн багш нар дундаас яг аялал жуулчлал руу хандсан, залуучуудад ойлгомжтой, энгийн үгээр ярьж чадах тийм багш нарыг олж чадсан.

Тэгээд тэр багш нар дээр тулгуурлаад, энэ сургалтыг тогтмол зохион байгуулаад, одоо маш амжилттай ажиллаж байна. Компаниуд манайд захиалга өгч байна. Жишээ нь, энэ жилийн аялал жуулчлалын улиралд тэдэн франц хэлтэй хөтөч, тэдэн англи хэлтэй хөтөч хэрэгтэй гээд компаниуд бидэнд захиалга өгч эхэлсэн. Энэ бол нэг талаараа зах зээлийнх нь эрэлт хэрэгцээ нь бий болж байна шүү дээ. Хуучин бол хэлтэй л бол тааралдсан хүнээрээ бараг орчуулга хийлгүүлээд аваад явчихдаг байсан бол одоо бол тэр байр байдал өөрчлөгдсөн. Бүх зүйл хөтөч хүнээс шалтгаалдаг гэдгийг бүх компаниуд, бүх хүмүүс ойлгож байгаа.

Ерөөсөө Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэг талаараа төрийн бодлого хэрэгтэй, нөгөө талаараа энэ аялал жуулчлалын байгууллагуудын өөрсдийнх нь хүчин зүтгэл хэрэгтэй. Мөн дээрээс нь энэ хөтөч-тайлбарлагч нарын хүчин зүтгэл хэрэгтэй. Энэ хүмүүс үнэхээрийн сайн мэдрэмжтэй, чадалтай байх юм бол тухайн жуулчин эргээд ирнэ. Яагаад гэвэл энэ нь Монгол орны онцлогтой холбоотой. Учир нь энэ бол 3000 жилийн өмнө, 5000 жилийн өмнө хийгдсэн гээд хүний өмнө гаргаж ирээд, харуулаад, бариулчих зүйл манайд байхгүй. Манай оронд дандаа байхгүй, харагдахгүй түүхүүд байдаг. Тэр нь юу гэхээр Хархорин хот, Баянзаг дээр очиход эндээс өвдөг олдсон, тэгтэл тэр олдсон өндөг нь тэнд байхгүй шүү дээ.

Тэгэхлээр тэр байхгүй түүхүүд нь байдаг. Тиймээс тэр харагдахгүй, байхгүй түүхүүдийг амилуулж, босгож ирээд ярина гэдэг бол хөтөч-тайлбарлагчийн ур чадвар юм. Харин өөр бусад гадаад орон дээр авч үзэхэд өөр. Энэ бол Тажмахал юмаа гээд хэлэхэд, нэг их гоё цагаан байшин гэрэлтээд байж байна. Энэ нь нүдэнд харагдаад, түүнийг нь хүн хараад бишрээд таашаал авч чадаж байгаа байхгүй юу. Гэтэл монголчуудын түүх гэдэг бол тийм биш. Тиймээс тухайн жуулчинд Чингис хааны түүхийг нүдэнд нь харагдтал ярина. Дэлхийд байхгүй амьтдыг агуулаад байгаа энэ говь чинь өөрөө маш гайхалтай газар, тиймээс ч дэлхий дээр үзэх ёстой 500 газрын тоонд орсон байдаг.

Тэгэхээр энийг л жуулчдад нүдэнд нь харагдтал ярьж өгөхгүй л бол тухайн жуулчин ийм л байдаг юм байна гээд яваад өгнө. Гэтэл манай Эрдэнэ зуу хийд байна, Эрдэнэ зуу хийд өөрөө их түүх агуулсан хийд боловч, нөгөө Тайваньд, Энэтхэгт байдаг гоё, гоё хийдүүдийг гүйцэхээр тийм гоё тохижилттой хийд бол биш. Тэгэхлээр тэр Эрдэнэ зуу хийдийг үзэх гэж тэр хүмүүс 2000-3000 доллар ч юм уу, багаар бодоход 1500-2000 доллар зарцуулаад ирж байгаа тэр хүмүүст тухайн мөнгөндөө Эрдэнэ зуу хийдийг үзээд сэтгэл хангалуун байх уу, үгүй юу гэдэг асуудал бол үнэхээр хөтчөөс л шалтгаална. Би нэг жишээ хэлье.

Францын нэг жуулчин уйлж байсан шүү дээ. Яагаад гэхээр би энийг л үзэх гэж 2000 доллараа зарцуулаад энэ хүртэл энэ аймаар бартаатай замыг туулаад ирж байгаа юм уу гэж уйлж байсан тохиолдол гарсан. Тэгэхээр тэр хүн өнөөдөр ирчихээд Эрдэнэзуу хийдийг хараад сэтгэл ханаж чадаагүй уйлж байна шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг уйлуулах байдалд оруулсан хүн хэн бэ гэвэл тэр хөтөч. Тэр хөтөч уйлуулахгүй байж болох байсан шүү дээ. Яагаад тэр XIII зууны үеийн дэлхийн нийслэлийг нүдэнд нь харагдтал босгож ирж чадахгүй байна гэдэг бол яах аргаүй монгол орны хөтөч тайлбарлагч нарын мэдлэг, ур чадвараас л шалттаалж байгаа.

Зарим нь болохоор хэл нь сайн мөртлөө жишээлбэл, зүгээр энгийн юманд дуржигааад байдаг мөртлөө яг шашны үг хэллэг ч гэдэг юм уу, түүхийн үг хэллэг рүү орох болоход ярьж чаддаггүй бас байдаг. Ярьж чадахгүй ч гэсэн тухайн хэлээрээ оносон үгийг нь мэдэхгүй ч гэсэн тайлбар орчуулгаар тэрийг хийж болдог. Тэгэхлээр тайлбар орчуулга хийе гэсэн сэтгэлгүй хүмүүс маш их байна. Манай хөтөч-тайлбарлагч нарын том алдаа бол нэг гадны жуулчин дагуулаад явж байгаа хүн гэхээрээ л өөрийгөө мундаг гэж боддог.

Гэвч тийм биш, тэр бол маш том хариуцлага, цаана нь хүний эрүүл мэнд хариуцаад явж байгаа. Дээрээс нь саяны миний хэлсэн тэр олон хариуцлагууд байна. Монгол орныг яаж ойлгуулах вэ, яаж мэдрүүлэх вэ, дахиад ирэх тийм гоё сэтгэгдлийг яаж үлдээх юм гэдэг хариуцлагууд байна. Гэвч тийм юмаа ерөөсөө бодохгүй, тэнд очоод л дарга болоод л, жуулчны өмнө өөр бусад адилхан монголчуудыгаа загнаад л, ингээд явж байдаг хөтөч тайлбарлагч нар монгол оронд харамсалтай нь их байгаа.

-Тэгвэл яг мэргэжлийн хөтөч-тайлбарлагч Монголд ер нь хэд байгаа вэ?

-Ер нь мэргэжлийн хөтчүүд гээд ярих гэхээр Монголд яг мэргэжлийн хөтөч бэлтгэдэг сургууль одоохондоо байхгүй. Зүгээр аялал жуулчлалын менежер чиглэлээр аялал жуулчлалын дээд сургуулиуд бол анги нээсэн сургаж байгаа. Манай төвд ч гэсэн аялал жуулчлалын дээд сургууль төгссөн хүүхдүүд зөндөө л орж ирэхэд тэдний мэдлэг асар доогуур байсан. Би гайхаж байсан, аялал жуулчлалын дээд сургууль төгссөн гэсэн мөртлөө яахаараа ийм мэдлэгтэй байдаг юм гэж бодож байсан.

Манай орны аялал жуулчлалынх нь өөрийн нэг онцлог байдаг. Зургаа, долоо, найм, чадвал есөн cap, ингээд дөрөвхөн сард өнөөдөр аялал жуулчлал авч байгаа, хөгжүүлж байгаа учраас өнөөдөр мэргэжлийн хөтчийг дээд сургуулиар бэлтгэх шаардлага нь өөрөө бас алга байна л даа. Тийм зах зээл нь байхгүй байна. Хэрвээ жилийн дөрвөн улирлын турш өнөөдөр Монгол оронд хөгждөг, хөгжүүлдэг орон байх юм бол дээд сургуулиар мэргэжлийн хөтөч-тайлбарлагчийг яг бэлтгэх хэрэгтэй.

Гэтэл тийм шаардлага нь байхгүй байна. Одоо яаж байна гэхээр хөтчийг мэргэшсэн гэж ярина гэхээс мэргэжлийн гэж ярихгүй. Өөрөө үндсэн мэргэжилтэй байгаа цаанаа, би бол Япон хэлний багш-орчуулагч хүн. Гэтэл би өөрийгөө хөтөч-тайлбарлагч гээд байна шүү дээ, энэ нь хөтөч-тайлбарлагчийн мэдлэг эзэмшсэн, тодорхой хэмжээний туршлагатай учир энэ маань миний мэргэшил болж байгаа юм.

-Манай нийгэмд хөтөч-тайлбарлагчийг орчуулагч гэсэн ойлголт их байдаг?

–Хөтөч-тайлбарлагч гэдэг бол нэгдүгээрт үйлчилгээний ажилтан, хоёрдугаарт газарч, гуравдугаарт орчуулагч, эцэст нь тайлбарлагч. Тайлбарлагч гэдэг чинь түүхээ мэдэхгүй бол тэр юу ч ярьж чадахгүй, гэвч мэдэж байлаа гэхэд тухайн гадаад хэл дээрээ орчуулж хэлж чадахгүй бол тэр орчуулагч байж чадахгүй, тэр хүн хамт явж байгаа жуулчин нь нүүр нь хувираад, гэдэс нь өвдөөд байхад тэрэнд халамж үйлчилгээ үзүүлж чадахгүй бол тэр үйлчилгээний ажилтан биш. Энэ мэтээр бол хөтөч гэдэг бол цогц зүйл. Гадаад орнуудад бол хөтөч бэлддэг тусгай сургууль нь байдаг.

-Хөтчийн ёс суртахууны талаар ярихгүй өнгөрч чадахгүй нь?

-Хөтчийн ёс суртахуун бол худлаа, буруу мэдээлэл өгч болохгүй. Мөн мөнгөний сонирхлоор энэ ажлыг хийж болохгүй. Манайхан ингэж ойлгодог, хөтөч-тайлбарлагч хийхээр л учиргүй их мөнгөтэй болно гэж боддог. Тухайн хөтөч-тайлбарлагчид тэр мөнгө бол нэг номерт байж болохгүй. Би энийг хийчихвэл дороо хэдэн өдөрт баян болчих юм байна гэсэн ойлголтоор хөтөч-тайлбарлагч хийж байгаа залуучууд харамсалтай нь их байгаа. Гэвч мөнгөний чинь цаана Монгол орон, Монгол орны тухай ойлголтыг төрүүлнэ гэдэг зүйл, монгол хүн гэдэг ойлголт байна шүү дээ. Учир нь манайд ирж байгаа жуулчид хөтчөөрөө дамжуулаад монгол хүн ийм байдаг юм байна гэсэн ойлголтыг авна. Яагаад гэвэл тэр хөтөч гэдэг бол тухайн жуулчны анхны уулзаж байгаа монгол хүн шүү дээ.

-Монголын аялал жуулчлалын үе бол ердөө 3-4 cap гэж та хэлсэн. Бусад улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байхгүй юу?

-Болно. Манайд өвлийн аялал жуулчлал хөгжиж эхэлж байгаа. Яагаад өвлийн аялал жуулчлал байдаггүй вэ гэхээр энэ бол уур амьсгалтай холбоотой. Монгол шиг ийм хүйтэн орон дэлхийд их ховор байна. Тэгэхдээ бид нар бусад орнуудыг судлах ёстой. Жишээ нь, Канад, Норвегид өвлийн аялал жуулчлал нь яаж хөгжсөнийг бид нар харах хэрэгтэй. Манайд байхгүй биш байгаа. Хөвсгөл нууранд олон улсын тэшүүрийн уралдаан зохион байгуулдаг. Энэ бол нэг талдаа уралдаан юм шиг мөртлөө цаанаа аялал байхгүй юу. Тэр хүмүүсийг уралдаанд оролцуулах нэрээр авчраад аялал хийж байна.

Манайд цас ордог мөртлөө цас нь хунгарлаж тогтох асуудал нь хүнд байдаг. Бусад орнууд бол хиймлээр цас тогтоодог. Бид тэр туршлагыг нь судлах л хэрэгтэй. Үүнийг нь судлаад хөгжүүлвэл морин чарга, нохойн чарга гээд хөгжүүлж болно шүү дээ. Мөн цас хайлуулаад тогоонд цай чанаж байна, энэ бол нэг төрлийн үзмэр. Энэ маягаар бол Монгол оронд өвлийн аялал хөгжүүлэх бүрэн боломжтой. Манайд өвлийн аялал хөгжихгүй байгаа гол зүйл нь уур амьсгал, үүнээс болж манай оронд жуулчид ирэхэд их хүндээр тусдаг.

-Манай орны хувьд аяллын баруун тал нь их хөгжсөн байдаг. Зүүн талаараа хөгжих боломж хэр байгаа вэ?

-Одоо хөгжиж эхэлж байгаа. Энэ нь Чингис хаан судлалтай холбоотой. Учир нь хоёр дахь мянганы агуу хүний амьдарч байсан газрыг дэлхий дахинаа аялахыг, үзэхийг хүсч эхэлж байна. Тэгэхээр одоо зүүн тал их хөгжиж эхэлж байна. Монгол орны хамгийн их жуулчин авдаг бүс бол Хар хорин, Хөвсгөл, Говь гурав. Шинэ л жуулчид ирдэг юм уу гэхээс ерөнхийдөө өмнө нь ирж байсан жуулчид уйдаж эхэлж байна.

-Аяллын хэдэн төрөл байдаг вэ, эдгээр нь ямар онцлогтой байдаг бол?

-Аяллын төрөл зүйл гэвэл маш олон. Унадаг дугуйны аялал, загасчлах аялал, эрвээхэй барих аялал, шувуу ажиглах аялал, цэцэг үзэх аялал, од ажиглах аялал гэх мэт ийм олон янз байдаг. Мөн дан музей үздэг, концерт үздэг буюу соёлын аялал бас байдаг. Эдгээр тусгай аялалд зориулсан тусгай хөтчүүд манайд байдаггүй. Уулын аяллаар манайд уг нь ирэх дуртай, гэтэл тэд нарыг тэр замаар нь дагуулаад явах хөтөч манайд байдаггүй. Тэгэхлээр манайд уулчин хөтөч, одыг мэддэг хөтөч хэрэгтэй байна. Гэх мэтчилэнгээр аялал болгон өөр өөрийн гэсэн онцлогийг агуулсан байдаг.

Хамгийн гол нь тэрэнд тохирсон хөтчүүд манайд дутагдалтай байдаг. Гадаад оронд бол тус, тусдаа нэг юман дээр мэргэшсэн хөтчүүд байдаг. Манай төв ч гэсэн энэ чиглэлээр бэлдэх сонирхолтой байгаа. Манай хичээлүүд бол маш сонирхолтой явдаг. Зууны ерэн хувь нь үзүүлэх материалтай байдаг. Манайд аялал жуулчлалын талаар асар их мэлдэгтэй багш нар хичээл заадаг. Манай төв тухайн салбарын үг хэллэгийг нь зааж байдгаараа бас онцлогтой. Тухайн хэлээр чалчдаг хүн болгон хөтөч хийнэ гэсэн ойлголтыг байхгүй болгох хэрэгтэй л дээ.

-Манай орны аялал жуулчлалын өнөөгийн байдал ямар байгаа вэ, цаашдаа ямар төрлийн аялал илүү хөгжих хандлагатай байна вэ?

-Манай оронд бол аялал жуулчлал бол шинэ салбар. Манай аялал жуулчлалын бизнес бол интернэтийн бизнесийн дараа орж байгаа бизнес болж байгаа. Манайд байгаа жуулчны баазууд бүгд бараг адилхан. Хамгийн гол нь шинээр сэтгэж өөрчлөгдөх хэрэгтэй. Тэгэхдээ удахгүй ингэнэ гэдэгт, цаашдаа энэ салбар улам хөгжинө гэдэгт би лав итгэлтэй байдаг.

– Жуулчдын тоо өмнөх жилүүдээс өссөн болов уу, манай оронд ойролцоогоор жилд хэдэн жуулчид ирдэг вэ?

– Жуулчдын тоо жил ирэх тусам өсч байгаа. Гэвч яг аялахаар ирсэн тоог тусгаарлаж гаргаж чадахгүй байгаа. Энийг хийх ёстой. Учир нь манайхан барилга барихаар ирсэн Хятадуудыг хүртэл энэ тоонд оруулаад байгаа байхгүй юу. Харин энэ жил харьцангуй энэ тоо бага байна. Мөн МИАТ-ын асуудал байна. МИАТ аялал жуулчлалын улирал дөхөөд ирэнгүүт билетийн үнээ нэмээд нөгөө аялал нь цуцлагддаг. Өөр ийм нислэгийн компани орж ирэх хэрэгтэй байна.

Бас саяны долоон сарын нэгэнд болсон үйл явдал бас дэлхийд асар муухай мэдээ болж цацагдлаа. Уг нь бол манай орон аялал жуулчлалын аюулгүй, тайван орны тоонд багтдаг. Гэвч саяны явдал бол Монгол орон дотооддоо ийм байдалтай гэдэг тийм ойлголтыг бараг төрүүлчихэж байгаа байхгүй юу. Тэгэхлээр энэ харамсалтай л хэрэг л дээ.

– Монгол орны имижийг та юу гэж хэлэх вэ?

-Энэ бол ерөөсөө л монгол хүн, монгол гэр, монгол морь, тэгээд монголын тал нутаг. Дэлхийн анхны аялагчид дэлхий дахинаа алдартай болгосон Хар хорин гэж бас хэлнэ.

-Олон жил хөтөч хийгээд явж байхад хөгжилтөй зүйл олон л тохиолдсон байх. Энэ дурсамжуудаасаа хуваалцаач?

-Зөндөө байлгүй яахав. Нэг удаа нэг Япон жуулчин ирсэн. Уг нь тэр жуулчин надад аягүй өндөр хөлс төлөөд сайн хөтөч авч явна гээд авч явчихаад надаар юу ч яриулаагүй. Би “та яагаад юм яриулахгүй байгаа юм бэ гэсэн чинь”, “Би Япон хэл сонсмооргүй байна” гэж хэлж байсан. Зүгээр монголын талыг хараад яриа тайлбар сонсолгүйгээр тал ширтээд хэдэн цагаар суудаг байсан байхгүй юу тэр хүн. Тэгээд л би хажууд нь очоод юм тайлбарлах гэхээр “дуугүй бай” гээд л, тэгээд тэр хүн чинь дөрвөн хоног тэгээд суусан ш дээ. Би бүр гайхаад. Сүүлдээ би бүр таамаг дэвшүүлээд, стрессээ тайлах гэж манай оронд Япон жуулчид их ирдэг л дээ.

Бас нэг явдал говьд явж байгаад төөрсөн. Тэр үед GPS гэдэг зүйл байгаагүй л дээ. Тэгээд айл тааралдаад хойшоогоо яв гэсэн чинь бид нар урагшаагаа явсан байсан. Ах дүү гурван Япон жуулчидтай явж байсан. Хоёр эмэгтэй нь бүр уйлсан.

Яагаад гэвэл таг харанхуй шөнө хаашаа явахаа мэдэхгүй байна гэдэг бол аймаар ш дээ. Тэгээд жолооч маань “за би бол юу ч мэдэхээ болилоо, чи шийд” гэсэн. Аялалд ямар ч хүнд, хэцүү үе тохиолдсон хөтөч л шийдвэр гаргах болдог. Тэгээд л би бүгдээрээ буцаад явсан дээр юм гээд л явсан тэнд бид нарыг төөрсөн байна гэдгийг мэдээд манай бааз маань машины гэрэл асаасан хүлээж байсан.

-Аль орны жуулчид манайд их ирдэг вэ?

-Одоо бол манайд хамгийн их ирж байгаа жуулчид бол Франц, Германууд байна. Ерөнхийдөө Европоос, Азиас бол Солонгосууд, дараа нь Япон орж байна.

-Европ хэлний хөтөч манайд их дутагддаг гэсэн?

-Уг нь манайд солонгос хэлтэй хүн их байгаа ч тэр нь дандаа хараар сурсан. Манайд яах аргагүй Итали хэл, Испани хэл их дутагдаж байна. Эдгээр жуулчид манайд уг нь ирдэг боловч ийм хэлтэй хөтөч нь байдаггүй. хэмэн ярьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!