Uncategorized

Улаанбаатар хотод газар хөдлөлт идэвхижжээ.

Улаанбаатар хотоос баруун тийш 50км-ийн зайд 80км гаруй урттай хагарал байгааг тогтоосон байна. Энэ хагарал дээр 7.5 болон түүнээс дээш магнитудийн хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Энэ нь баллаар тооцвол 9-10 балл юм. Харин бид ийм хэмжээний газар хөдлөлтөнд бэлэн байгаа юу?

2015 оноос эхлээд Улаанбаатар хот болон бүс нутгийн орчимд газар хөдлөлтийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ дагуу судалгаа хийхэд Улаанбаатар хотын ойр орчимд 6 идэвхитэй хагарал байгааг тогтоожээ. Хамгийн сүүлд Японы эрдэмтэн Улаанбаатар хотын ойр орчимд 1 шинэ хагарал нэмж тогтоосон байна. Тус голомтод магнитуд нь 7.5 буюу 9-10 баллын газар хөдлөлт болоход Улаанбаатар хот аюулын хэмжээнд хүрнээ гэж тооцоолсон байна.

Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын нийт барилга байгууламжын 30 гаруй хувь нь эвдэрч, хүн амьдрах боломжгүй болно. Гэр хорооллын ил гал болон цахилгааны шугам сүлжээнээс болж галын аюулд өртөнө. Үүний улмаас 30000-60000 хүн амиа алдах эрсдэлтэй байна.

Улаанбаатар хот бол газар хөдлөлтийн идэвхитэй бүсд тооцогддог. Энэ оны 1-р сарын 1-нээс 2-р сарын 28-ны дотор Улаанбаатар хотын ойр орчимд 331 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тиймээс аливаа гамшигаас сэргийлэхээс гадна, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан тооцоолж, зөв төлөвлөлттэй барилга байгууламжаа хийхгүй бол ямар байдалд хүргэдгийг Турк улсад болсон явдалаас мэдэж болно. Гэхдээ нэгэнт төлөвлөлтгүй, стандартгүй барилгууд баригдсан, хүн амын тал хувь нь оршин сууж байгаа нийслэл хотын маань хувьд энэ аюулд бэлэн биш билээ.

Эх сурвалж: TV9 Mongolia

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!