Буруу эргэлт кинонд тоголсон хоёр ч сайхан залуу маань бурханы оронруу яваад өгчээ. Дурсан санаж байна.

Шинэ үе продакшнаар овоглосон , авъяас чадвараа ард түмэндээ батлан харуулж чадсан хоёр ч мундаг жүжигчид маань бурханы орон руу явжээ.

Монголын хошин урлагт аль хэдийн өөрийн өнгө төрх , байр суурийг эзэлсэн энэхүү залуу жүжигчид болох Билгүүн , Ганбаа хоёр маань нэг л өдөр чив чимээгүйхэн бурханы оронд одож Монголчуудын харамсалыг төрүүлсэн билээ.

Шинэ үе продакшний бүтээл “Буруу эргэлт” уран сайхны кино нь залуучуудын үерхэл, хайр дурлал, найз нөхдийн үнэнч байдлын илэрхийлэл болсон дэлгэцийн шилдэг бүтээлүүдийн нэг юм. Киноны үйл явдал хэн нэгний гаргасан бодлогогүй ганц алдаанаас болж найз нөхдийн амьдрал хэрхэн үрэгдэж болдогыг харуулсан сургамжит кино гэж хэлж болно. Сая энэ киног үзэж суухдаа нэг зүйлийг анзаарлаа. Энэхүү кинонд дөрвөн найзын хоёрых нь төлөөлөл болох Билгүүн, Ганбаа хоёр маань харамсалтай нь бурханы орон руу явжээ.

Мөн цэл залуу насандаа бурханы оронд заларсан залуусын хамгийн сайн найз нь болох Батушка санан үгүйлж байгаагаа саяхан сошиалд илэрхийлсэн байсан.

Жүжигчин Батушка: “Битгий намайг шүүмжлээрэй. Зүгээр л санасан сэтгэлээ та нартайгаа хуваалцмаар санагдаад. Билгүүн бид хоёр 2006 онд Соёл урлагийн их сургуулийг ингээд төгсөж байсан юм . Үнэхээр сайхан дурсамжтай цаг мөчийг бид хэзээ ч мартах ёсгүй , үнэхээр их санах юм. Хэцүү ч гэсэн хамтдаа туулсан цаг хугацаа , тэр бүх дурсамж үнэхээр гайхалтай мартагдашгүй сайхан юм даа. Найзын минь орон зайг хэн ч хэзээ ч нөхөхгүй юм даа хэзээ ч…” хэмээн бичжээ. 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.