Б.Бат-Очир: “Би 2 настай байхдаа хойд аавдаа зодуулаад 8 хоног ухаангүй сэхээнд орж байсан, 30 жилийн дараа ч энэ байдал хэвээрээ давтагдаж байна. “
Б.Бат-Очир: Би одоо 32 настай. Би 2 настай байхдаа хойд аавдаа зодуулаад сэхээнд 8 хонож байсан. Одоо гар дээрх сорив маань байдаг. Өнөөдөр би 32 настай гэхээр 30 жилийн дараа нийгэмд энэ асуудал яг л байдгаараа л байж л байна. Сая 3 настай хүүхэд хойд аавдаа зодуулаад сэхээнд олон хоног ухаангүй байна . Энэ нийгмийг өөрчлөхийн төлөө чадах зүйл юу байна гээд би өнөөдөр ингээд “мартахгүй , давтахгүй” жагсаалд оролцож байна.

Намайг тэгээд өвөө , эмээ хоёр маань аваад олон жилийн туршид нийгэмшүүлэх гээд хичээсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр маш олон зүйлийг үзэж туулж байж ард нь гарсан. Тухайн үед бага насандаа хүчирхийлэлийг их үзээд тэр үедээ өөрийгөө яг яагаад байгааг би ч , багш нар ч мэддэггүй , ойлгодоггүй байсан. Нийгэмд энгийн хүүхэд шиг байж чадахгүй байгаагаа тэр үед хэнч ойлгож мэддэггүй байсан.

Япон яваад ажил хөдөлмөр эрхлээд , маш завгүй яваад юм юм хийгээд явах хугацаандаа өөрийнхөө хүүхэд байхдаа ямар асуудалтай тулгарч байснаа учрыг нь олж эхэлж байгаа байхгүйюу. Хүүхэд байхдаа би муу хүүхэд юм байна, муу болоод зодуулсан гэж бодоод , хүний өөдөөс ч эгцэлж харж чадахгүй , өөртөө их итгэлгүй , хэн нэгнийг хараад их айдаг , цочимтгой тийм байдалтай байдаг байсан. Өөрөө том болоод , эр хүн болоод эрх чөлөөтэй болоод , нийгэмшээд ирэхээр өөрт тохиолдсон зүйлээ ойлгоод, миний буруу биш том хүмүүсийн буруу байсан юм байна аа гэдгийг ойлгож байгаа юм.
Эх сурвалж: zuv.mn