Uncategorized

Наран уурлаж Баярмаа Нарангаас уучлалт гуйужээ учир нь…УНШ!!!

Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна.

Яг түүн шиг 2022” шоуны дөрөв дэх дугаарын ялагч Х.Баярмаатай ярилцлаа. Долоон дуучинтай мөр зэрэгцэн оролцож буй тэрээр энэ удаад Монгол Улсын гавьяат жүжигчин С.Наранг дуурайж энэ дугаарын ялагч болсон юм.
Чамгүй өндөр шалгууртай поп дивагийн дүрийг “бүтээнэ” гэдэг тун амаргүй ч ямартай ч тэр ард нь амжилттай гарч, “Дэндүү сайхан залуу нас”, “Welcome to my heart” брэнд дуунуудыг “Яг түүн шиг 2022” шоуны тайзнаа авч ирэн энэ дугаарын ялагч болсон юм.

“Яг түүн шиг 2022” шоуны дөрөв дэх дугаарын ялагч боллоо. Дэргэд байгаа уран бүтээлчээ өөрийнхөөрөө “бүтээх” амаргүй байв уу?
Нэг бодлын амар, нөгөө бодлын амаргүй. С.Наран эгчийг дуурайхыг хүссэн оролцогчид бидний дунд байсан. Гэвч надад таарсан нь азтай. Энэ үзүүлбэр их зориг шаардсан үзүүлбэр байлаа. Дуурайхдаа дутуудуулчих вий, хэтийдүүлчих вий гэсэн болгоомжлол их байлаа.
Маш их санаа зовж, үнэнийг хэлэхэд айж байсан. С.Наран эгчид эвгүй санагдсан, түүний хүсч байсан шиг гүйцэтгээгүй зүйл байсан байж магад. Тиймээс шоу дууссаны дараа С.Наран эгчээсээ очиж уучлалт гуйсан. Миний чадал л энэ байсан юм шүү гэдгийг ойлгуулсан.

С.Наран хатагтай танд ямар үнэлгээ өгсөн бэ?
Өөрт нь таалагдаагүй зүйлүүд байсан. С.Наран эгч аливаа зүйлд маш нарийн, чимхлүүр ханддаг. Дүрүүддээ хандаж байгааг нь харахад маш нягт нямбай.
Судлах хүн маань дэргэд байсан нь давуу тал ч миний хувьд С.Наран эгчээс өөрөөс нь очиж зөвлөгөө аваагүй. Яг үнэнийг хэлэхэд эмээгээд байлаа.

Очиж асуугаагүй ч бүх үйлдэл, хөдөлгөөнийг нь ажиглаад л яваад байсан. С.Наран эгч “Надаас ирээд асуухгүй дээ. Миний хийдэг хөдөлгөөнөөс заримыг нь орхигдуулж, огт хийдэггүй хөдөлгөөнийг хийлээ” гэсэн зөвлөмж өгсөн.
Дэргэд байсаар байхад халгаад байсан нь миний буруу. Тиймээс “Дутуу л ажиллалаа” гэж өөртөө дүгнэлт хийсэн хэмээн Баярмаа хэлжээ.Та юу гэж бодож байна?

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!