Гоё хөлтэй бүсгүй шүү

Мөнхтөрийн Нарантуяа буюу бидний сайн мэдэхээр Нара бол Монгол улсын маань хөдөлмөрч , дайчин бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл билээ. Сошиал орчинд нилээд идэвхитэй тул түүнийг танихгүй хүн ховор. 1983 онд төрсөн тэрээр Япон оронд урлагийн чиглэлээр сургууль дүүргэсэн юм. Эцэг эхээс тавуулаа ба айлын 2 дахь хүүхэд юм. Японд нийт 6 жил амьдрахын сацуу суралцсан. Мисс-Сакура олон улсын тэмцээнд оролцож өргөмжлөлийн эзэн болж байсан удаатай.

Тэрээр 2007 онд “The Start Nara” хэмээх анхны цомгоо гаргасан ба тус цомогт “Өөрийгөө хайж явна”, “Гэгээн хайр”, “Хүлээсэн хайр”, “Хатан эрчүүд” тэргүүтэй 11 дуунаас бүрдэж байжээ. Нара дуулахаас гадна жүжиглэх авъяастай бөгөөд хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн юм. Тухайлбал “Хувилгааны эрэлд” , “Зөрлөг” , “Би ээж болмоор байна” зэрэг кинонуудыг дурьдаж болно. Дуулах, жүжиглэхээс гадна улс төрийн сонгуульд ч нэр дэвшиж байсан удаатай. Ерөнхийдөө түүний нийгэмдээ уриалах зорилтот ажил нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө байдаг.

Дуучин бүсгүй маань цөөнгүй сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимж , өөрийн үзэл бодлоо нуулгүй илэрхийлдэг нэгэн байв. Одоо ч өөрийн цахим хуудсуудаараа дамжуулан өөрийн болон нийгмийн аливаа асуудлын талаар ний нуугүй, зоригтой үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн. Нара хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон асуудлаар байр сууриа илэрхийлж, идэвхтэй оролцсон нэгэн. Дуучин бүсгүй маань сүүлийн 5 жил Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуй эрхлэн өөрийн “Мангир” хэмээх брэндийг үүсгэн байгуулсан билээ.

Тэрээр хүүхэд байхдаа ямархуу хүүхэд байсан бэ гэх сэтгүүлчийн асуултад: “Хүүхэд байхдаа би аливаа дутагдлын хажуугаар дуугай өнгөрдөггүй хүүхэд байсан. Бас хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг охин байлаа. Одоо ч энэ зан чанар маань хэвээр байсаар л байгаа. Үүнээс гадна аливаа зүйлийг өөрөө туршиж, хийж үзэх сонирхолтой, түүнээсээ сэтгэл ханамж авдаг, энийг хийвэл ямар байдаг бол гэж бодохоор л тэр зүйлээ туршиж үзмээр санагддаг байсан. Үүнээсээ болоод заримдаа аавдаа ч загнуулдаг байлаа. Нэг мэдэхэд л хятад дуу, нэг мэдэхэд л итали дуу, бүжиг, таеквондо гээд ямар олон юманд явдаг юм бэ гээд л аав маань хэлдэг байсан. Цаанаасаа л өөрийгөө шинэ зүйлд сорьж, туршиж үзэх ёстой юм шиг санагддаг байсан юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.