Хүний нутагт ээжтэйгээ хамт амьдралын төлөө зүтгэж буй бяцхан зүрх

Солонгос улсад ажиллаж амьдарч буй иргэний пост: “Сайн уу. 2023.04.29 Хоолны газар ажиллаад 11 дэх хоног… Би хоёрхон сартай нярай Ээж хоёрын талаар саяхан бичлэг оруулсан… Тиймээ Солонгос явсан гэхээрээ бид жаргалтай өндөр цалинтай аз жаргалтай байдаггүй юм шүү. Энд бас амьдрал үргэлжилсээр бидэн дунд нүднээс далд бодит амьдрал дээр ийм амьдрал байна…

Аки нь Сөүлээс гараад хөдөө ирж нэгэн шигдан буюу хоолны газар ажиллаад 10 хоног болж байна. Энд гайхалтай дайчин Монгол бүсгүй хоёрхон сартай нярай хүүгийн хамт ийм хүнд ажил хийж энэ их завгүй хүнд ажлын хажуугаар хүүгээ саатуулна хөхүүлнэ гээд бурхан минь яаж амьжуулж байнаа гэмээр…Ээж хүн эх хүн гэдэг үрийнхээ төлөө өөрийгөө үл тоон ажил амьдралын төлөө ингэж зүтгэж байгааг нүдээрээ хараад бишрээд баршгүй юм…Хамгийн хөөрхөн нь хоёрхон сартай нярай хүү энэ их гал тогооны төмпөн савны дуу чимээ түжигнээнд Ээжийгээ ажилаа хийх боломжийг олгож байгаа мэт сэрвэлзэнхэн унтана үнэхээр хайр шүү.

Хүний нутагт Солонгосд 7, 8 жил ажиллаж амьдрахдаа юм юм л үзлээ. Харин Монгол Ээж хоёрхон сартай үртэйгээ ажил хийж байгааг анх удаа хараад миний Солонгосд туулсан он жилүүдийн хэцүү байсан үе юу ч биш юм байна гэж бодсон. Энд хоёрхон сартай нярай нялх Монгол хүү хүний нутагт амьдрал үзэж тэмцэж байна. Ээжтэйгээ 60 гаран настай хөлөө гэмтээсэн Солонгос ажимаа гэмтсэн боолттой хөлөө чирээд ажиллаж байдаг шүү. Тиймээ энэ гал тогоонд үнэхээр ажил амьдрал хоолтойгоо буцалж байдаг шүү” хэмээжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.