Манай нөхөр миний царайнд дурласан гэж хэлэхэд нь би шоконд орсон

Манай улсад олон жил зөгийн аж ахуй эрхэлж буй Томоко гэх бүсгүй дараах хөгжилтэй түүхээ хуваалцлаа

Томоко: Манай нөхөр бид хоёр нэг хэсэгтээ Япон яваагүй байж байгаад Японруу манай аав ээжрүү очихоор болсон юм. Тухайн үед манай аав ээж Японы Осака хотын төвд байдаг байсан. Тэгээд бид хоёр Осакагийн нисэх дээр буугаад аав ээж маань ирж авах юм байна даа гэж бодоод нисэх буудлын уулздаг хэсэг байдагдаа тэрэн дээр очсон чинь хоёр гурван камер барьсан залуучууд , дөрөв таван гэрэл барьсан залуучууд , тэгээд баахан туслахууд гээд бараг 10 гаран хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс бид хоёрлуу чиглээд гүйгээд ирж байна аа. Би чинь тэгээд юу болж байна аа , миний царайлаг залууг яах гэж байна аа гээд л нутгийн индиан болоод нөхрөө хамгаалсхийгээд зогслоо. (инээв). Хэрэг хийсэн юмшиг аймаар сонин байгаа байхгүйюу. Тэгсэн цаана нь манай ээж “тэр хоёр байна” гээд орилоод бид хоёрыг зааж өгөөд байна аа. Тэгээд ээжээс асуутал “Энэ хүмүүс удаан уулзаагүй гэр бүлийн тухай баримтат кино хийж байгаа юм гэнээ. Тэгээд надаас гуйгаад байхаар нь би үгүй гэж хэлж чадсангүй ” гэж ээж хэллээ. Тэгээд л ээж хөөрхөн жүжиглээл тэвэрч мэврээл, аав холоос баяр баясалтай харж мараад л тэгээл бичлэг хийлээ. Тэгээд үргэлжлүүлээд бид хэдээс яриа авахаар болоод бид хэдийг сандал дээр суулгалаа. Тэгээд л “Хэдэн жил Монголд амьдарсан бэ?” , “Яаж танилцсан бэ?” гэх мэт асуултууд асууж байгаад хамгийн сүүлд нэг сэтгүүлч залуу манай нөхрөөс “Та эхнэрийнхээ юунд дурлаж , юунд нь болж суусан бэ?” гээд асуудаг байна шүү. Манай нөхөр Япон хэлэндээ жаахан тааруу , би ч яаанаа юу гэж хариулах болоо гэж бодож байлаа. Манай нөхөр чинь Монголдоо ч яриа өгөхдөө жаахан тааруу , сандараад нүд нь тогтож өгдөггүй хүн л дээ. Тэгээд нөхөр жаахан сонин царайлаад. Тэгсэнээ хариулахдаа нүүрлүүгээ гараараа заагаад , сэтгүүлч тэгээд тэр нь юу юмбэ гээд тэгсэн “царай” гээд. ХҮҮЕЭЭЭ гээд л би гайхаад , манай аав ээж бас гайхаад. (инээв). Хамгийн гайхаж байгаа нь сэтгүүлийн багийхан. Тэгсэнээ сэтгүүлчид “өө тиймүү” гэснээ цаашаа асуулт явахгүй байгаа байхгүйюу. (инээв). Надад бүр эмзэг сэдэв санагдаад гайхаад , шоконд ороод. Тэгээд тэр сэтгүүлч нарын яриа цааш явахгүй дууссандаа. Тэгээд баярлалаа , баяртай гээд тэр багийхан явсандаа.

Тэгээд гэрлүүгээ явах замдаа манай нөхрөөс бусад нь бүгдээрээ гайхаад бодож байгаа байхгүйюу. “Үнэн юм болов уу?” гээд л баахан бодол. (инээв). Тэгээд энэ сэдвийг хэнч дахиж хөндөхгүй тэгээд орхисон. Үнэн юмуу гэж асууж болохгүй юмшиг санагдаад.

Тэгээд саяхан тэр хэдэн жилийн өмнө чи Японд ярилцлага өгөхдөө миний царайнд болсон гэж хэлж байсандаа тэр үнэн юмуу гээд зориг гаргаад асуулаа. Тэгсэн манай нөхөр хариулахдаа: “Тэгж л хэлэхгүй бол болохгүй юмшиг, тэгж хэлэх ёстой юмшиг санагдаад , тэгж хэлэхгүй бол эхнэрээ доош хийж байгаа хэрэгт орох юмшиг санагдаад тэгж хэлсэн. ” гэлээ. Тэгээд би “чи тэгээд миний яг юунд болоод суусан юмбэ?”  гээд асуулаа. Тэгсэн хариулахдаа: “Өдөр бүр үнэгүй хошин шог үзэж байгаа мэт сайхан байдаг , тэрэнд их татагдсан шүү” гэж хариулсан юмдаа. (инээв)

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.