УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШИЛ, МОНГОЛ АХУЙГААР ТОХИЖУУЛСАН АНГИ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн “Бага сургууль”-ийн багш ажилчид санаачлан хүүхдийн сурах ая тухтай орчныг сайжруулах зорилгын хүрээнд анги, танхим болон үүдний хэсгийг уламжлалт ёс заншил, монгол ахуйгаар тохижилт хийжээ.
Таван хошуу малын арьс шир, эдэлгээнд ашиглагддаг эмээл, хазаар, ногт гээд уламжлалт аж ахуйн эдлэл хэрэгслийг хүүхдүүд бодитоор үзэж, харж болохоор бүтээж, тохижуулсан байна.
Ийнхүү орчин үеийн хэв шинжийг агуулж, уламжлалт ёс заншлаа сурагчдад таниулах зорилготой анги танхимууд нь хүүхдийн сурах сэтгэхүйд нөлөөлөхөөс гадна багш, ажилчид, эцэг эхчүүдэд ч таатай сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Тиймээс бусад бага сургууль ч мөн бүх анги танхимдаа тохижилт хийдэггүй юм аа гэхэд нэг анги, давхрыг уламжлалт ёс заншлыг сурталчлах тохижилт хийх нь зүйтэй болохыг иргэд мөн цахим хуудастаа бичжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.