Даруухан бөгөөд чадварлаг жүжигчин С.Ариунбямба
СТА , Жүжигчин С.Ариунбямба бол элдэв рекламд юу юугүй өөрийгөө зараад байдаггүй, сошиалд ч идэвхитэй биш, энд тэнд ярилцлага өгөөд явдаггүй, нэг тийм өөрийгөө хайрладаг юм шиг, эрхэмсэг оршихуйтай мөртлөө оногдсон дүрээ тултал урладаг уран бүтээлч. Харцны тоглолт нь хачин содон жүжигчин дээ
Тэрбээр нэгэн удаа хэлэхдээ: “Миний хувьд тухайн дүрд ажиллахдаа эхлээд гадна талаас нь их боддог. Дараа нь дүрийнхээ мөн чанарыг дотоод руу гаа оруулж, сэтгэлгээг нь гаргана. Зохиол дээр тухайн дүрийн бусад дүрүүд нь юу гэж ойлгож байна вэ гэдэг их чухал асуудал. Дүрийн эцсийн зорилго юу байна гэж их бодно. Эхлэл, төгсгөлийн цэг хаана байгааг их бодно. Би дүрээ аваад л эскиз зураг гаргадаг. Тэрэндээ дөхүүлж хувирдаг” гэж ярьсан байдаг.