С.Жавхлан Хятад кинонд дүр бүтээж байжээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан “Боловсрол” телевизийн “Гурван сая инээд” шоу нэвтрүүлэгт оролцож багагүй шуугиан дэгдээсэн. Тэгвэл энэ удаад Хятад кинонд дүр бүтээсэн нь ил болж мөн л олныг гайхшруулав.

Тэрбээр энэ тухайгаа

С.Жавхлан: “Кинонд тоглоно, гурван саяд орно, дуугаа ч дуулна, үнэн үгээ ч хэлнэ, ёсоо дээдэлнэ, түгээнэ, эх орноо хайрлана, үндэсний язгуур дээлээ өмсөнө, шүлэг тэрлэнэ, Хамаг Монголоо хайрлана… гэх мэт бүх цаг хугацаагаа өөрт байж болох бүх зүйлээ дайчилж ажиллана. Умшиж буй Монгол хүү чамд ч гэсэн ийм боломж бүрэн нээлттэй байгаа. Нэгхээн зүйлээр өөрийгөө битгий хааж хязгаарлагтун! Ялангуяа залуус аа. Эх орон чинь ээж чинь өвдчихөөд бие нь муу хэцүү байхад, “яахав яахав эмч ирээд янзална биз, би дуугаа дуулъя, барилгадаа ажиллая, нягтлангаа хийе” гээд эх орон ээжийгээ хаяж орхисноос болоод өнөөдрийн муу хулшай зүйлүүд үүрлээд дэлгэрээд байгаа. Өөрийгөө бүү гол, үнэн үг хатуу дуу хоолойгоо өргөж санаа зовж оролцож байж эх орон чинь сайжирна мандан бадарна. Монгол чамаас өөрөөс чинь эхэлнэ. Улс өөрөө бид “Төр” өөрөө чи юм шүү /ойлго оо/” хэмээсэн байна.

Эх сурвалж: eguur.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.