Элит эмээ нар

Цагтаа Да Хүрээний царайлаг хөөрхөн , ганган дэгжин , хараа булаам , соёл боловсролтой мисс хүүхнүүд агаад мэргэн ухаант , дайчин баатруудын танхил охидууд нь өдгөө ийм налгар намбатай , үлгэр жишээч , буянтай буурлууд болжээ.Халхын голын дайны баатар , “Залуу жанжин” хэмээн алдаршсан , Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч агсан Лхагвасүрэн генерал , Тусгаар тогтносон Монгол улсаас Их Британид суух анхны бүрэн эрхт элчин сайд , нэрт дипломатч Балжинням гуайн жинхэнэ хотын согоо шиг охид нь цагийн аясаар өдгөө ийм эрхэмсэг ануухан мадамууд болсон ч залуугийн ид хаваар гялалзан , дөч тавин мянгат , Бага тойруу , Сансар микр , Ямбатны ягаан , “Нүхт” зуслангаа дурсан , тас тас хөхрөлдөн , тансаг вино шимж , олон олон дурсамж дүүрэн үеэ таатайгаар ярилцнам , тавтайгаар хөөрөлднөм.Урт насалж , удаан жаргаарай

Арын эгнээ зүүн гараас : Радиогийн орос хэлний редакцийн орчуулагч Лхагвасүрэнгийн Лхагвадулам ; Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад насаараа зүтгэсэн , Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны генсекийн албыг олон жил хашсан Дамбадаржаагийн “Шар” Дорж багшийн гэргий , англи хэлний хэлмэрч & багш Балжиннямын Сиймаа ; Дуурийн нэрт дуучин Балжиннямын Банзаржав ; Ахмад чекистмаа Балжиннямын Туул ; Намын Төв Хорооны офисийн удирдах ажилтны чамбай төлөөлөл , боксын гавъяат дасгалжуулагч , ардын багш , цагдаагийн хурандаа Буянгийн Ганбат гөөгөө-гийн гэргий Балжиннямын Дариймаа

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.