Сайхан энергитэй , бусдыг гэсэн сэтгэлтэй буурал

Эмээ эмнэлэгт үзүүлэх гээд ирсэн. Нээх хөөрхөн улавчаа уутнаас гаргаж ирээд бариад суугаад байхаар нь “Эмээ би өмсгөөд өгье” гэсэн чинь баярлаж байгааг нь хараад хайр хүрсэн.Чи 83 наслаад үзээрэй. Тонгойж ч чадахгүй болно гээд инээмсэглэхээр нь “Би таны насан дээр очиж чадах болов уу” гэхэд “Чадалгүй яахав охин минь” гэнээ.Цаана зогсч байгаа ахыг “Миний хүү ойчер чинь болоогүй бол суу, ядарчихна. Амраад сууж бай” гээд санаа тавингуй хэлэх. Нөгөө ах 50 гарчихсан. Эмээд бол хүүхэд шиг нь санагдах нь аргагүй ээ. Сайхан энергитэй , бусдыг гэсэн сэтгэлтэй буурал байна лээ. 100 наслаарай эмээ минь.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.