Ядаргаатай яхир, зүдэргээтэй зөв, сахил хүртмээр номхон, санаа алдмаар цомхон баймааргүй байна
Эмүжин: “Нас бол тоо юм гэж худлаа ярьмааргүй байна аа. Нас бол буурал үс, буландсан үрчлээс, өдрийн хоёр аяга кофе, өглөөний дутуу нойр, за тэгээд харааны шил, халуун шөл, нэмэлт витамин, нэмнээ давхац…гэхдээ юу гээч, жигүүрээ шаттал зэвүүн, далавчаа гэмттэл солиотой амьдар. Тэртэй тэргүй энэ насанд дахиад хэрэг болохгүй бүхнийг өөрөөсөө харамлаж, өргөс шиг загнаж ер нь яахын? Өд сөдөө зумлаж хөглөрүүлээд буцах нь үнэнээс хойш, сэтгэл зүрхээ сэмлэж тараагаад явах нь жамаас хойш юундаа гамнаж, хэндээ хэмнэх юм? Үхсэн хойноо гоёж, явсан хойноо хичээж, буцсан хойноо гамнах юм уу? Ёстой нээрээ, ядаргаатай яхир, зүдэргээтэй зөв, сахил хүртмээр номхон, санаа алдмаар цомхон баймааргүй байна.”
Эх сурвалж: Эмүжин