Нара: Нэгэн эгч намайг “Хэзээ нэгэн цагт тэнгэрээс буухдаа бэлэн байгаарай” гэлээ

Нара: “Өчигдөр оройн хоолны сторинд маань нэгэн эгч ийн сэтгэгдэл бичжээ. “Хэзээ нэгэн цагт тэнгэрээс буухдаа бэлэн байгаарай” гэжээ. Би ч одоо тэнгэрт нисээд байснаа сая л мэдлээ хэхэ!
За тэгэхээр нэг ийм үзэл хандлага Монголын нийгмийн харуусал болжээ!
Юу вэ гэхээр!!!
Хоосон нойтон, ядарсан зүдсэн, амьдарч чадахгүй хэцүү байгаагаа гайхсан , хандив гуйсан , бууж өгсөн нэгнийг нийтээрээ өрөвдөж эвийлж байгаагаасаа илүүчилдэг, улмаар төр засгаа харааж зүхдэг. Тэгсэн хэр нь гомдоллохгүй гоншигонохгүй , бууж өгөхгүй , амьдралын төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл хийж , тал талд хөдөлмөрлөж зүтгэж тэрнийхээ хүчээр гэдэс цатгалан амьдарч байгаа нэгнийг ер үздэггүй болжээ.

Хэзийнээсээ баян хүн үзэхгүй муусайн феодалууд гэсээр ирсэн улс 21р зуунд ч мөн өөрчлөгдсөнгүйээ!
Хоосон хөргөгчний зурганд үй олноороо халаглан нээрээ л хэцүү байна даа гэж давалгаалах нь холгүй хэр нь ширээ дүүрэн айл бас байгаа нь яамай даа гэж бодохгүй!
Өөрийнхөө хүртэх ёстойг нь хулгайлсан мэт үзэн ядаж бүр сүүлдээ шалгуул нтр гэнэ!!! Хэхэ!!!
Манай улсын ядуурал ажилгүйдэл бол ахуйгаасаа илүү сэтгэхүй оюунаасаа болж байгаа нь үнэндээ илт!!!
Өөрсдийнхөө өдрийн хоолонд ирээдүйгээ тушааж 4,4н жилээр улам доройтож байдгаа үл санах хэр нь өрөөл бусдын сайхан амьдралд хөмхий зууна!!!

Юушдээ Нара гэдэг чинь аль 2006 онд сарын хэрэглээ 3н сая гэж нэвтрүүлгээр яриад олны чих дэлдийлгэж нүд бүлтийлгэж байсан удаатай! Үнэндээ миний сарын хэрэглээ тэр байтугай болсон харин тийм байхын тулд би өөрт байгаа бүх боломжоо тултал дайчлан зүтгэдэг юмаа!! Би үүнээс илүү амьдарнаа! Учир нь тэгж амьдрах нь хэн нэгнээс биш миний өөрийн хичээл зүтгэл хандлага хариуцлагаас үүдэлтэй юмаа эгч минь!!!
Нүд чинь хорсоод нүхнээс чинь чацга савирах гээд байдаг бол ирээдүйд бүр яанаа!!!” гэлээ

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.