Чотарогийн дүрд тоглосон Томонори Йошида өдгөө 57 настай

Японы олон ангит “Дэггүй жаал” кино анх 1979 онд эхний ангиа Асахи телевизээр олон нийтэд хүргэж байсан. Улмаар 1980 оны гуравдугаар сар хүртэл нийт 58 ангийг үзэгчдийн хүртээл болгосон. Нэг ангийн үргэлжлэх хугацаа 24 минут байдаг.

Тус кино Япон төдийгүй манай улсад рейтингээрээ дээгүүрт орж байсан юм. Гол дүр болох 11 настай Чотаро Сакурамагийн дүрд Томонори Йошида тоглосон. Тэрбээр өдгөө 57 настай. 1966 онд Японы Токио хотод төрсөн. Үндсэн мэргэжил нь жүжигчин бөгөөд Gransazer (2003), Ultraman Dyna (1997), Romance (1999) киногоороо олонд танигдсан юм. 2009 оноос хойш дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй.

Хэдий Томонори Йошида өдгөө 57 нас хүрсэн ч гэлээ бидний бодолд Дэггүй жаал Чотаро хэвээрээ үлдсэн билээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.