Б.Ичинхорлоо: Ер нь тоглоомын талбай дээр өдөр болгон л иймэрхүү явдалууд гардаг
Тоглоомын талбайд өсвөр насны хөвгүүдийн тоглож байсан үрлэн сумтай бууны бөмбөг бага насны хүүхдийг санаандгүй оносны улмаас хүүгийн аав өсвөр насны хүүг газар унатал цохиж алгадсан бичлэг өчигдөр /2023.05.07/ нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн билээ. Уг үйл явдалын хажууд байж, бичлэг хийсэн Б.Ичинхорлоо гэх эмэгтэйгээс юу болсоныг дэлгэрүүлжээ.
Б.Ичинхорлоо: Өчигдөр 17 цагын үед би 2 хүүхдээ тоглуулах гээд тоглоомын талбайд сууж байсан. Тэгээд байж байтал хүүхдээ хөтөлсөн нэг залуу гарж ирээд сагс тоглож байгаа хүүхдүүд дээр нэг нэгээр нь очоод байсан. Би юу болоод байгаа юм бол гээд байж байтал гэнэт л нэг хүүхдийг учир зүггүй 2,3 удаа цохиж байсан. Тэгээд би хүүеээ болиочээ гээд гүйгээд очихын хооронд л дахиад унатал нь цохичиж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө хүүхэд чинь таталт өгөөд байгаа юм шиг амьсгаа авж чадахгүй, аймар ам хамраас нь цус гарчихсан байсан. Намайг хөөе болиочээ чи яагаад байгаа юм бэ гэтэл нөгөө залуу “Энэ миний хүүхдийг сохолчихлоо” гэсэн. Нөгөө 14 настай хүүхэд хэлэхдээ “Эгчээ намайг уучлаарай гэж хэлэхийн завдалгүй зодчихлоо” гэж хэлсэн. Би үргэлжлүүлэн учир байдлыг асуухад нөгөө залуу “Би 73-ын 3-р байранд амьдардаг, намайг олоод авбал авахгүй юу” гээд уучлаарай ч байхгүй хүүхдээ хөтлөөд аваад явсан.
Би нөгөө хүүхдээс юу болсоныг дэлгэрэнгүй асуухад “Эгчээ би ихэр юм аа. Тэгээд ихэрийнхээ хөл рүү үрлэн сумтай буугаа хэр холыг үзэх гээд онилоод буудсан юм, тэгтэл урдуур нь дугуйтай хүүхэд явж таараад нөгөө хүүхдийн хөмсөгнийх нь дээд талд оночихсон юм” гэсэн.
Тэгээд нөгөө хүүхэд бүр амьсгалж ч чадахгүй цочирдолд орцон байхаар нь ээжтэй нь яриад ээжийг нь дуудсан. Ээж нь ирээд цагдаа дуудаад, нөгөө залууг олуулахаар хүүхдүүд явуулсан чинь “Өөрсдөө орж ирж уулз” гэсэн. Нэлээн байж байгаад цагдаа ч ирээд нөгөө залуу гараад ирсэн.
Зодуулсан хүүхдийн ээж нь нөгөө залуу руу “Миний хүүхдийг зоддог нь яаж байгаа юм бэ” гэтэл өнөөх залуугийн ээж нь гэх хүн гарж ирээд хүүгээ өмөөрч дайрсан.
Ер нь тоглоомын талбай дээр өдөр болгон л иймэрхүү явдалууд гардаг. Бид нар бичлэг хийсэн болохоос биш ийм явдал зөндөө гарж байдаг. Өнөөх хүү ямар санаатайгаар буудсан биш дээ санаандгүй л явдал шүү дээ. Тэгж айлын хүүхдийг зодож хүч хэрэглэж байгаа нь маш буруу үйлдэл. Өнөөх залуу чинь нөгөө хүүхдийг “Гөлөг минь чи” гээд орилоол, тоглоомын талбайд байсан хүүхдүүд бүгд айчихсан, хэн ч хөдөлж чадахгүй байдалтай байсан. Өөр эцэг эхчүүд байсан ч хэн ч болиочээ гэж хэлээгүй” гэлээ.
Эх сурвалж: zarig.mn