“Хүнийг өвчин зовлонгоор нь далимдуулж муу үйлдэл битгий гаргаж байгаарай”
М.Хурцаа гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч дараах сэтгэгдэлийг бичжээ: “Найзынхаа төрсөн өдөрт очих гээд такси барих гээд энэ ахтай таарлаа. Намайг суухад ах хүнээс таксины мөнгөө авах гээд хүлээж байна гэсэн юм. Тэгээд удаад байхаар нь би яасан юм бол гээд араас нь орсон чинь ахыг муриад явсан байсан. Энэ ах яагаад өөрөө араас нь орж чадаагүй вэ гэвэл “групп”-д байдаг. Би яагаад энэ постыг оруулж байгаа вэ гэвэл: хүнийг өвчин зовлонгоор нь далимдуулж ийм новшийн үйлдэл битгий гаргаж байгаарай гэж тийм новшийн адийн бодолтой хүмүүст хэлэх гэсэн юм. Өвчин зовлон хэлж ирэхгүй хийсч ирдэг. Ахтай зөндөө юм ярьсан. Ийм хэцүү цаг үед нэгэндээ жаахан хайртай байгаарай. Ах өөрөө зөвшөөрсөн учраас энэ постыг орууллаа.” хэмээн бичжээ.