Uncategorized

Хамба лам З.Санждорж XҮЧИНГИЙН XЭРЭГТ холбогджээ…УНШААРАЙ!!!

Та бүхэндээ нэгэн мэдээг хүргэж байна.Сүүлийн жилүүдэд шашин болон улс төрийн томоохон хүрээлэлд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дараагийн тэргүүнийг сонгох асуудал хурцадмал яригдаж байна.Тодруулбал,

“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж тэргүүтэй лам нар энэ асуудлаар Хамба Номун Хан Д.Чойжамцад шаардах бичиг хүргүүлсэн байдаг. Тэдний зүгээс улсын хэмжээнд буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийд, лам нарын нэгдсэн чуулганыг зохион байгуулахыг шаардаж, хэрэв дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол эсэргүүцэл зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдээд буй. Энэ мэт эсэргүүцэл нь үнэн хэрэгтээ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Чойжамцыг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан ил, далд агуулгатай гэх хардлага байдаг.Тэгвэл

энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж буй З.Санждорж нь хүчингийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байжээ. Улмаар түүнийг хохирогчийг дарамталж, тохиролцоонд хүрэх замаар хэргээ хаалгасан гэх мэдээлэл байна.

Хэргийн тухай дэлгэрүүлбэл, 2019 оны долоодугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хохирогч О нь “З.Санждорж ламд удаа дараа хүчиндүүлсэн” хэмээн өөрийн биeэр өргөдөл гаргаж, очсон байна. Хохирогч эмэгтэй өргөдөлдөө “Хамба лам З.Санждорж эдийн засгийн дарамтад оруулж, 2017 оны арваннэгдүгээр сард хүч хэрэглэн, хүсээгүй байхад нь одоогийн шар ордны нэг давхарт удаа дараа хүчирхийлж байсан” гэдгийг дурдсан байх аж. Шалгалтын явцад, түүний хүч хэрэглэсэн үйлдэл нь хоёр жил үргэлжилсэн болох нь тогтоогдсон ч хохирогчийг дарамтад оруулснаар өргөдлийг нь татуулж, эрүүгийн хэргээс мултарчээ.

Бид хохирогч эмэгтэйтэй холбогдож, дээрх хэргийн тухайд тодруулахад, тэрбээр ” Өнгөрсөн явдлын тухай дурсахыг хүсдэггүй, одоогоор хөдөө орон нутагт амьдарч байна” гсэн хариулт өгсөн юм.
Түүнчлэн хамба лам З.Санждорж нь нэр бүхий лам нартай нийлж, БНХАУ-аас санхүүжилт авч, хөдөө орон нутгийн сүм хийдүүдийн хамба нарт тараасан гэдэг албан бус эх сурвалжийн мэдээлэл байдаг аж хэмээн мэдээллээ.

Эх сурвалж: Zindaa.mn

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!