Найз залууг нь хүчингийн хэргээр шалгуулах явцад, 15 настай охин амиа хорложээ.

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өсвөр насны гэмтсэн хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух 15 настай, эмэгтэй хүүхэд байрны дээврээс унаж амь насаа алджээ.

Харин эх сурвалжийн мэдээллээр: “Талийгаач охин найз залуутайгаа дотно харилцаатай байсан бөгөөд үүнийг нь охины ар гэр мэдээд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд цагдаагийн байгууллагад “Миний охиныг хүчиндсэн” хэмээх гомдлыг гаргаснаар охиноос байцаалт мэдүүлэг авч шалгаж байсан байна. Хэрэг явдал өнгөрсөн 1-р сараас хойш үргэлжилсэн гэх бөгөөд байцаалт мэдүүлгийн үеэр охин, найз залуутайгаа харилцаа нь таарамжгүй байжээ. Үүнээсээ болж сэтгэл санаагаар унаж байсан аж. Охины найз залуу 24 настай бөгөөд төрийн байгууллагад ажиллагадаг байна. Улмаар охин өчигдөр буюу тавдугаар сарын 9-ны өдөр орон сууцны дээврээс үсэрч амиа хоролжээ.

 

Эх сурвалж: ivoice.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.