“Хэзээний л загварлаг , ганган бүсгүй болох Яруу найрагч Б.Ичинхорлоогийн ховор зургуудаас”
Уран зохиол судлаач шүүмжлэгч Г.Батсуурь хэлэхдээ: “Зоригийн тайван нухацтай яриа, Хонхын Цогтсайханы дуу, Ичингийн шүлэг.., 90-ээд он. Ардчилсан хувьсгалын үзэл санаа нийгмийн бүхий л салбарт нөлөөлсөн боловч уран зохиол түүний дотор яруу найрагт хамгийн хүчтэй мэдрэгдсэн мэт санагддаг. Тэрхүү нийгмийн шилжилт шинэчлэлтэй зэрэгцэн монголын яруу найрагт олон авьяастан төрсөн нь гайхам агаад бахархам. Тэдний тэргүүн эгнээнд Баярхүүгийн Ичинхорлоо байсан. Ер нь Баярхүүгийн Ичинхорлоо 90-ээд оныхныг хоёр гурван жилдээ өнгөлж явсан гэхэд огт хилс болохгүй. 90-ээд оны нийгмийн тэр их донсолгоо нь өөрөө яруу найрагт үндсэрхэг үзлийн уриалга, индрийн өнгө аясыг шаардсан мэт. Яруу найрагч Б.Ичинхорлоо ч нийгмийн нэгэн гишүүн болохын хувьд тэрхүү өнгө аясыг үл тойрсон нь “Тэнгэр” шүлгээрээ “Болор цом” хүртэж байснаас харагдана. Яруу найрагч Б.Ичинхорлоогийн мөн чанарыг “Тэнгэр”, “Хөөмий”, “Тал шагай”, “Идэр залуу бүргэд” эсвэл “Бөртэ чонын дуудлага” ч юм уу иймэрхүү өнгө төрхтэй шүлгүүдээс нь илүү “Жингийн цуваа”, “”Бодол”, “Гүн шөнийн шүлэглэл”, “Нэгдүгээр сарын шүлэглэл”, “Намрын дуун”, “Эх нутаг”, “Шөнө дундын шүлэг” гээд жаахан дотогшоо шүлгүүд нь төлөөлөх болов уу. Ер нь түүний номуудыг харж суухад “Болор цом”-ын тайзан дээрх Ичинхорлоо, алив нэгэн цэнгүүнийг хөтлөн удирдах Ичинхорлоогийн аль нь ч үл харагдана” хэмээн хэлж байсан удаатай.