Uncategorized

Өөр аймагт зарагдсан 2 морь эх нутагруугаа гүйж явна…УНШААРАЙ!!!

Эерэг сайхан мэдээг хүргэж байна.

Төрсөн нутгаасаа холдсон, өөр нутагт хүрсэн адуу төрөлх нутагтаа заавал өөрөө буцаж ирдэг. Энэ нь зөвхөн Монгол адуунд л байдаг нэгэн онцлог шинж хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгаадаг. Тэгвэл өөр өөр аймагт зарагдсан хоёр морь төрсөн нутгаа гүйж яваа мэдээлэл олны анхаарлыг ихэд татаад буй. Бид гүйгүүл морь ч гэж нэрлэдэг билээ.

Тодруулбал, Говь-алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сум хүрэхээр хээр морь, Өвархангай аймгийн Зүүнбаянулаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр сартай хүрэн морь зуу зуун километрийг туулан төрөлх нутагтаа хүрэхээр гүйж яваа аж. Эдгээр морьдыг Говь-Алтай болон Өвөрхангай аймгуудад зарсан байсан ч төрсөн нутгаа үгүйлэн алдуураад байгаа учир ийнхүү нутагт нь буцаахаар болжээ.

Ингэхдээ “Монгол морины гайхамшиг” баримтат кино төслийн хүрээнд энэхүү агшныг баримтжуулан үлдээж байгаа юм байна. Морьдод байршил тогтоогч суулгаж нутагтаа хүрэх нийт замынх нь турш төслийн багийнхан алсаас ажиглах аж. Тиймээс эдгээр морьдтой таарсан иргэдийг үргээн хөөж саад хийхгүй, замыг нь буруулахгүй байхыг багийнхан хүсч байгаа юм. Баруун хязгаараас Зүүн аймгийг зорин яваа эдгээр морьд гурав хоногт 150 км замыг туулаад байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!