Нярай хүүхэдтэй нэгэн ээж бүх зорчигчдоос уучлал хүсэн жижиг бэлэг тараажээ.

Солонгосын Сөүл хотоос Калифорниа мужийн Сан Франциско хот руу нийт 10 цагийн нислэг үргэлжилжээ. Зорчигчдын дунд 4 сартай хүүхэдтэй нэгэн ээж бусад 200 гаруй зорчигчдод тэмдэглэл бүхий ууттай бэлэг тараасанд хүмүүс ихээхэн гайхсан байна. Ууттай бэлэг дотор нь чихэр, бохь, чихний бөглөөс гэх мэт зүйлүүд байсан бөгөөд тэмдэглэл дээр нь:

 “Сайн байна уу, Намайг Junwoo гэдэг, би 4 сартай. Өнөөдөр би ээж, эмээтэйгээ нагац эгчтэйгээ уулзахаар АНУ руу явж байна. Энэ миний анхны нислэг учраас би бага зэрэг айж, сандарч байна. Би уйлахгүй гэж амлалт өгч чадахгүй ч чимээгүй явахыг хичээх болно оо. Намайг уучлаарай. Миний ээж танд зориулж жижиг ууттай бэлэг бэлдсэн. Энэ дотор чихэр, чихний бөглөө байгаа, би чанга уйлаад байвал үүнийг ашиглаарай. Аяллаа сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа” гэжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.