Uncategorized

Оросын төв телевизээр Дарханы замыг доог тoхуу болгон ярьж байна…УНШААРАЙ!!!

Та бүхэндээ нэгэн хaрамсалтай мэдээг хүргэж байна.

Дарханы авто замын бүтээн байгуулалт олон жил сунжирсан нь монголчуудыг бухимдуулж байгаа билээ. Тэгвэл энэ асуудал Монголын хилээс хальж, хөрш орны ярианы сэдэв болжээ.

Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч гэгддэг хөтлөгч Владимир Соловьевын “Вечер” ярилцлагын нэвтрүүлгээр Дарханы замын талаар доог тохуу болгон ярьсан байна.

Уг нэвтрүүлгийн Лхагва гарагийн дугаарт оролцсон ОХУ-ын төрийн Думын тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, Евразийн интеграц хариуцсан байнгын хорооны дэд дарга Константин Затулин хөрш орнуудыг холбосон зам тээврийн асуудлын талаар ярьжээ.

СУРТАЛЧИЛГАА

Ингэхдээ хамгийн муу жишээгээр Орос-Монголын зам тээврийг нэрлэсэн байна.

“Сарын сүүлээр би Монголд уригдсан юм. Тэгэхдээ би Монголд очих боломжгүйг олж мэдсэн. Тийшээ онгоц нисэхгүй байна. Зам ч байхгүй байна. Улаан-Үд хүртэл нисээд цаашаа хил хүртэл машинаар явна. Тэгээд хилээр гараад 200 км замгүй. Манай хилээс Улаанбаатар хүртэл зам байхгүй шүү. Эх орны дайны үеэр монголчууд бидэнд чадах ядахаараа тусалж байсан… Бид ч үүнд нь талархаж явдаг. Гэтэл энэ олон жилийн хугацаанд бид яагаад Монголтой хэвийн замаар холбогдож болоогүй юм бэ?” гэж Затулин ярьжээ.

Агаарын замаар Монголд хүрэхэд заавал Истанбул, Сөүлийн аль нэгээр дамжиж нисэхээр байгааг тэр бас хэлсэн байна.Энэ үеэр хөтлөгч Соловьев “Мориор явахгүй яасан юм бэ?” гэж хошигноход нэвтрүүлэгт оролцогсод инээлдэж байв хэмээн мэдээллээ.Яанадаа Монголчууд минь!

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!