“Зураач Л.Өнөрчимэг аав охин хоёрын тоглолтон дээр том бэлэг барив”
СТА В.Баттулга , түүний охин Б.Дуулим нарын хамтарсан “Хамтдаа дуулах уу?” хэмээх уран бүтээлийн тоглолт 2023.05.18-ны өдөр болсон билээ. Зураач Л.Өнөрчимэг аав , охин хоёрын зургийг өөрийн гараар бүтээл болгон энэхүү хамтарсан тоглолтон дээр нь бэлэглэн томоохон бэлэг барилаа.
Зураач Л.Өнөрчимэг энэ талаараа ийнхүү сэтгэгдэлээ хэллээ:
Л.Өнөрчимэг: Тоглолтонд гал нэмсээн хө. Ард түмэндээ маш их баярлаж явдаг. Ард түмнийхээ хайрыг дааж явах болно. Өчигдөр намайг тайзан дээр гараад ирэхэд Ард түмний минь алга ташилт бол амьсгаа авахуулахгүй, үгийг минь ялаа нисэхэд сонсохоор чимээгүй болон сонсож, үгээ хэлээд өгүүлбэр дуусахад дахин дахин алга ташаад байсан. Энэ бол маш их хайрын алга ташилт байсаан…” гэлээ