Уран гулгагч Алъя Ресман Монголд сургалт явуулхаар болжээ.
Словени улсын олон улсын спортын мастер Алья Ресман Монголд уран гулгалтын сургалт хичээллүүлнэ. Бүртгэл тавдугаар сарын 18-21-ний өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд Мөсөн Өргөө – Steppe Arena явагдах бөгөөд төлбөр нь 350 мянган төгрөг. Ердөө ес өдөр үргэлжлэх уг сургалтад 7 наснаас дээш насны хүн бүр хамрагдах боломжтой юм байна.
Уг сургалтаар мөсөн дээр сууж босох дасгал, зөрүүлж алхах, урагш хоёр хөлөөр зэрэг гулсах, урд талын ирийг зөв хэрэглэх, цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг 6-8 дараалан эргэлт болон хагас эргэлт зэрэг техник эзэмшүүлэх аж.