Хашаандаа ямар мод, хаана таривал тохиромжтой вэ?
Та хашаандаа мод тарихаар төлөвлөж байгаа бол амьдрах чадвар сайтай, цэцэрлэгжүүлэлт хийх боломжтой зэргийг тооцоолоорой.
Мөн байшингийнхаа аль хэсэгт ямар мод тарих нь илүү тохиромжтой зэргийг сайтар судлаарай. Хашаандаа мод тарихаар төлөвлөж байгаа танд дараах зөвлөгөөг хүргэж байна.
Чацаргана, үхрийн нүд гэх мэт жимсний модыг салхигүй хэсэгт, 3 метр зайтай тарина.
Харин хайлаас, улиас, бургасыг салхинаас хамгаалж баруун хойд зүгт тарьдаг. Хэлбэржүүлэлт хийх боломжтой, гоёлын мод болох гүйлс, буйлс, голт борыг явган хүний зам дагуу тарих нь илүү тохиромжтой. Мөн шар хуайсыг хашлага хамгаалалтын зорилгоор тариарай.
Төгсгөлд нь танд зөвлөхөд моносыг биз засах газар, муу усны нүхний ойролцоо таривал эвгүй үнэр дардаг байна.
Улиас: 20 орчим метр өндөр ургадаг мод. Навч найлзуур нь анхилуун үнэртэй давирхайгаар бүрхэгддэг. Элсэрхэг хайргархаг үржил шим муутай хөрсөнд ургаж чаддаг. Титэм нь навч томтой учир утаа тоос татах чимээн шуугиан намсгах ус хөрс хамгаалах нэн их ач холбогдолтой. Намгархаг газар тарихад илүү тохиромжтой.
Хайлаас: Манай нөхцөлд хамгийн тэсвэртэй түргэн ургадаг мод нь хайлаас юм. Хайлаас өнгө үзэмж сайтай сайн энерги өгдөг мод.
Гацуур: 20 м гаруй өндөр ургадаг. Мөнх ногоон мод. Хөнгөн элсэрхэг хөрсөнд дуртай.
Шинэс: 25 м гаруй өндөр ургадаг шилмүүстэй мод. Хөрс голдоггүй, гэрэлд дуртай.
Сахалт хус: 20-30 м хүртэл өндөр…
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба