Сонирхотой мэдээлэл

Түүхэнд хамгийн цуутай 7 алуурчин

Shadow of a man holding large knife in his hand inside of some dark, spooky buiding

Шуудхан хэлэхэд цуврал алуурчин гэдэг нь өөр өөр цаг үед болж буй тусдаа үйл явдлуудад дор хаяж хоёр хүний амийг хөнөөсөн хүнийг хэлдэг. Цуврал аллагагыг ямар нэгэн хууль эрх зүйн актаар албан ёсоор тогтоогдоогүй байхад цуврал алуурчдын гэмт хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацаж, олон нийтэд хүргэвэл энэ нь улам даамжирч, илүү харгис, илүү нарийн зохион байгуулалттай болж өргөждөг. Дараах жагсаалтад дэлхийн хамгийн алдартай цуврал алуурчдын талаар танилцуулж байна.

7. Урдаг Жак

Analysts try to put a face on Jack the Ripper
Түүний царайг одоог хүртэл тогтоогоогүй бөгөөд ам зургаар нь нийтэд танилцуулсан хэвээр байна.

Бид түүнийг “Урдаг Жак” гэж нэрлэдэг боловч хамгийн эртний, хамгийн алдартай цуврал аллагын ард хэн нь байсныг сайн мэдэхгүй. Алуурчин 1888 онд Лондоны Уайтчапел дүүргийн таван эмэгтэйг бүгдийг нь биеийг нь үнэлүүлж, хөнөөж, цогцсыг нь зэрэмдэглэжээ. Цагдаа нар алуурчныг мэс засалч, махны наймаачин, эсвэл мэс заслын хутгаар мэргэшсэн хүн байсан гэж таамаглав. Алуурчин олон нийт, цагдаа нарын үйлдлийг харуулсан захидал илгээж шоолжээ. Энэ хугацаанд олон сэжигтнийг нэрлэж байсан ч алуурчин нь хэзээ ч тогтоогдоогүй байна.

6. Жеффри Дамер

Jeffrey Dahmer: 'Police ignored me and handed naked, bloody victim back to  cannibal killer' - Mirror Online

Жеффри Дамер 1978 онд дөнгөж 18 настай аллага хийж эхэлж байсан бөгөөд 1991 он хүртэл баривчлагдаагүй байсан түүнийг Жеффригийн гараас мултарч чадсан хохирогч нь Висконсины Милвокий дахь Дамерийг гэр лүү цагдаа нарыг дагуулж ирснээр баривчлуулжээ. Жеффрий Дамерийн үйлдсэн аймшигтай гэмт хэргүүдийн баримт, хохирхогчдын цогцосыг зэрэмдэглэсэн гэрэл зургууд болон биеийнх эрхтнүүд зэргийг амьдарч байсан орон сууцнаас нь олсон байна. Түүнд хохирогчдын цогцосыг үгүй болгоход хэрэглэдэг хүчиллэг бодисын хэрэглээд хаясан сав хүртэл байсан ажээ. Дамер нийтдээ 17 хүн, ихэнхдээ өнгөт арьстай залуусыг хөнөөжээ. Тэрбээр шоронд хоёр удаа ял эдэлж, эхний удаа хүчирхийлэл үйлдсэн, хоёр дахь удаагаа хүн амины хэргээр ял эдэлж байсан бөгөөд 1994 онд нэг хоригдлын хамт алуулсан юм.

5. Харолд Шипман

How was Harold Shipman caught?

Харолд Шипман буюу “Үхлийн доктор” хочит алуурчин нь дор хаяж 218 өвчтөний амь насыг бүрэлгэсэн гэж үзэж байгаа ч нийт тоо 250-д дөхөх магадлалтай юм. Энэ эмч Лондонд дадлага хийж байсан бөгөөд 1972-1998 оны хооронд хоёр өөр эмнэлэгт ажиллаж, энэ бүх хугацаандаа аллага үйлдэж байсан юм. Түүнийг хэд хэдэн хүн ямар нэгэн дохио өгөхөөс нааш баривчилж чадаагүй, тэр дундаа Шипман чандарлах үйл явцад сайн дураараа оролцдог байсан нь хүмүүсийн сонирхолыг татжээ. Түүний хохирогчдын ихэнх нь өндөр настай эмэгтэйчүүд байсан бөгөөд тэд оройн цагаар биш өдрийн цагаар орон дотроо байж байгаад үхсэн нь цагдаа нарт хачирхалтай санагджээ. Цагдаа нар мөрдөн байцаалтын чигийг буруу тогтоосноор Шипманын аллага үйлдэх нь улам ихсэж, илүү шунамхайрч, илүү харгисаар хүн хөнөөдөг болжээ. Мөн тэрээр ашиг хүртэх зорилгоор нэгэн хохирогчийнхоо гэрээслэлийг хууль бусаар үйлдсэн нь хохирогчийн охинд сэжигтэй санагдсан тул цагдаа нарт мэдэгджээ. Энэ нь түүний баригдах шалтгаан байсан юм. Эцэст нь 2000 онд ял шийтгүүлж, 2004 онд шоронд байхдаа амиа хорлосон.

4. Жон Уэйн Гэйси

The unsolved murders of John Wayne Gacy | WBEZ Chicago

Хотын захын хөршүүд нь түүнийг “ажил хэрэгч, нийтэч” гэдгээр нь мэддэг барилгын ажилчин Жон Уэйн Гэйси улс төрд оролцож, тэр байтугай төрсөн өдрийн үдэшлэгт алиалагч хүртэл хийж байв. Гэвч тэр жинхэнэ алиалагч байсангүй. 1978 онд Гэйси хамгийн сүүлд түүнтэй хамт байсан 15 настай хүү сураггүй алга болсноор сэжиглэгджээ. Энэ бол алга болсон хөвгүүдийн гэр бүлүүд Гейсиг сэжиглэсэн цор ганц тохиолдол биш байсан ч эрх баригчид тэднийг нухацтай авч үзсэн анхны тохиолдол байв. Төд удалгүй эрэн сурвалжлах тушаал гарсны дараа цагдаагийнхан Гэйсигийн гэрт нэвтрэх эрх олгож, тэндээс дөрвөн фүүт гаруй урттай, мөлхөж орох зориулалттай зооринд гуч гаруй цогцос байхыг олжээ. Түүнийг хүчиндсэн, харгисласан гэсэн нэмэлт зүйл ангиудтай 33 аллагад буруутгаж, 1994 онд үхлийн тариагаар цаазалжээ.

3. Х.Х.Холмес

Serial Killer H.H. Holmes' Body Exhumed: What We Know - Rolling Stone

АНУ-ын Чикаго хот нь алуурчдаараа алдартай хэдий ч хэн нь ч зочид буудлыг аллагын цайз болгосон эмийн санч Х.Х.Холмесийг гүйцэхгүй биз ээ. 1893 оны дэлхийн яармагийн худалдаа болохоос өмнө Холмес Чикаго руу нүүж, гурван давхар зочид буудлыг тохижуулж эхлэв.Учир нь хий дамжуулах хоолой, нууц гарц, занганд орох хаалга, гарцгүй газар, хонгил руу орох хоолой, дуу чимээний хамгаалалттай жийргэвч зэрэг хохирогчийг зэрэмдэгдэж алахад тохиромжтой хэрэгслүүд тэнд байхгүй байлаа. Холмес ухаан алдуулагч хийг ашиглан хохирогчдыг ухаангүй болгон, сэрэхэд нь мэс заслын ширээн дээр хүлж хэвтүүлсэн байдалтай байлгадаг байлаа. Дараа нь тэрээр цогцосуудыг барилгын зууханд шатааж, араг ясыг анагаахын сургуулиудад зарж, амьдралын даатгалын луйвар хийж байжээ. Тэрбээр нийтдээ 30 гаруй аллагад буруутгагдаж 1896 онд дүүжлэгдэх ял авчээ.

2. Педро Лопез

Pedro Lopez: The world's second worst serial killer who walked free from  prison

Дэлхийд хамгийн олон хүн алсан алуурчны рекорд хаа нэг газар байж магадгүй л дээ. Гэхдээ Педро Лопес өөрийн төрөлх Колумб болон Эквадор, Перуд гарсан 300 гаруй аллагын хэрэгтэй холбоотой байдаг. Эдгээр аллагын дор хаяж гуравны нэг нь уугуул омгийн эмэгтэйчүүд байв. Лопесыг 1980 онд баривчилсны дараа цагдаа нар түүний 50 гаруй хохирогчийн булшийг олжээ. Дараа нь түүнийг Эквадорт 110 охины аллагад буруутгаж, өөрөө Колумб, Перуд 240 гаруй аллага үйлдсэнээ хүлээсэн тул насаар нь хорих яг оноожээ. “Андын нурууны мангас” хочит Лопез 1998 онд хүмүүжсэнийхээ төлөө цагаасаа эрт суллагдсан тул амьдралынхаа үлдсэн 20 жилийг шоронд өнгөрөөсөнгүй. Түүнээс хойш 20 гаруй жил өнгөрсөн ч одоо түүний хаана байгаа нь тодорхойгүй хэвээр байна.

  1. Тед Банди
How notorious serial killer Ted Bundy was able to escape from custody not  just once, but twice - ABC News

Тед Банди түүний аллагад АНУ-ын маш олон хүн ихээхэн анхаарал хандуулах болсонд баяртай байв. Вашингтон, Орегоноос Юта, Колорадо хүртэл олон тооны коллежийн насны эмэгтэйчүүдийг үл ялгаварлан аллага, үймээн самуун дэгдээдэг байсан. Банди нэг удаа Колорадо мужид баривчлагдаж, хүн хулгайлсан хэргээр шийтгэгдсэн боловч Флорида руу нүүж очоод дахин олон удаа аллага үйлджээ. Бандигийн сүүлчийн баривчилгаа ба түүний дараах үр дагавар нь олон нийтийн анхаарлыг татсан бөгөөд түүний шүүх хурал олон нийтийн телевизээр цацагдаж, өөрөө өөрийнхөө хуулчийн үүргийг гүйцэтгэсэн нь маш олон сурвалжлагчдын анхааралд өртөж, ярилцлагын санал авч байсан нь түүнд бахархалтай санагджээ. Эцэст нь түүнийг 1989 онд цахилгаан сандал дээр цаазлав.

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!