Дундговь аймагт гэр шатаж 76 настай эрэгтэй, 8 настай охин нас баржээ

Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба тавдугаар сарын 25-ны өдрийн 01:56 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт тус сумын иргэн Р /76 настай, эрэгтэй/, Т /8 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.