Г.Чулуунцэцэг: “Бүдүүн юм байж нүүрээ будцан ч байх шиг” гэж хэлүүлж байлаа.

Олон хүүхэд төрүүлж, тэднийгээ эрүүл өсгөн торниулж буй ээжүүд өнөөдөр Алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж байна. Алдарт эхийн одон хүртсэн чадварлаг жүжигчин Г.Чулуунцэцэг маань гэр бүлийн туслалцаа хамгаас чухал гэдгийг онцолж мөн жин хассан талаараа дурьдлаа. 

Г. Чулуунцэцэг: “Хүндтэй алдарт эхийн одон авсандаа сэтгэгдэл маш өндөр байна. Мөн алдарт эхийн одон авсан ээж нартаа баяр хүргье. Удахгүй эх үрсийн баяр болох гэж байгаа тул үрсүүддээ баяр хүргье.

Манай бага одоо ой 2 сартай. Би чинь анх 90 хэдэн кг жинтэй байсан тэгээд 30 кг хасчихаад яг сээхэлзэх гээд байж байсан чинь жирэмсэн болчихож байгаа байхгүй юу. Тэгээд охиноо тээж байхдаа буцаад жин нэмчихсэн, төрсний дараа ч гэсэн жин нэмсэн. Харин одоо бол буцаад жиндээ орох гээд хичээж л байна даа(инээв)

Жин хасах бол асар их тэвчээр. Амьдралын хэв маяг, идэж байгаа хоол хүнс гээд бүх юман дээрээ л анхаарсан. Хүн өөртөө хайртай бол илүүдэл жингээ хассан нь дээр болов уу гэж бодож байна. Нэг удаа найзтайгаа гадуур явж байсан чинь нэг хүн “Ёстой юу вэ? Бүдүүн юм байж нүүрээ будцан ч байх шиг. Нүүрээ будаж байхаар турчихад яадаг юм” гэж байсан.

Би чинь төрөөл сар боловуу үгүй юу буцаад ажилдаа орчихдог. Мэргэжил маань цаг наргүй болохоор хааяа гэр бүлдээ зориулж цаг гаргахад хэцүү байдаг. Энэ болгонд арыг маань маш сайн авж явдаг гэр бүлтэй учраас өдий зэрэгтээ явдаг гэж боддог. Би эхний 2 төрөлтөн дээрээ ёстой залуу насны эрч хүчээр давж гараад сүүлийн 2 төрөлтөн дээрээ жоохон миарсан(инээв).

Залуу гэр бүлүүддээ хэлхэд бие биедээ итгэлцэх, нэг нэгнийгээ халамжлах, хүндлэж байгаарай. Гэр бүлийн үнэ цэнэ бол халуун дулаан уур амьсгал юм. Бие биенийгээ сайн сонсож сайн ярилцаж байгаарай.

 

Эх сурвалж: mass.mn

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.