Кёкүшюүзан Батбаяр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 15 хоног баривчлах шийтгэл оноожээ
Кёкүшюүзан Батбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан үндэслэлээр шалгаж, улмаар хэргийг өчигдөр ХУД-ийн шүүхэд хэлэлцжээ. Тодруулбал, эхнэр, МУГЖ, дуучин Т.Баясгалангийн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байсан юм. Шүүхээс Д.Кёкүшюүзанбатбаярыг танхайрсан үйлдэлд нь 100 000 төгрөгөөр торгох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд нь 15 хоног баривчлах шийтгэл оноожээ. Улмаар шүүхийн шийтгэвэр хэрэгжиж, ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвд хүргэсэн аж.