Хэрвээ тэр хүүхэд энэ постыг харж байвал ах нь энэ мөнгөн дээр нь 100000-ыг нэмээд Ид шидийн оронд 120000 болгоод хандивлахаар явж байна шүү

Нэгэн иргэний пост: “6-р сарын 1-нд хүүхэд баярлуулчих санаатай таксидахаар гараа өргөсөн хүүхдүүдийг үнэгүй хүргэж өгөөд жоохон гадуур явлаа. Хамгийн сүүлд ажлаар орж юм авчихаад гэрлүүгээ харих замдаа нэг ахлах ангийн хүүхэд аваад гэрт нь хүргэж өглөө. Очих газар нь хүргээд өгтөл “хэд гарсан ахаа?” гэж байна. Тэгэхээр нь өө зүгээр зүгээр үнэгүй ээ гэсэн чинь нээрээ юмуу ахаа гэснээ би ер нь мөнгийг нь  өгчихье л дөө гэж байна. Би яахын яахын гээл хоёр биендээ мөргөх нь холгүй юм боловоо. Дүү хүү ч заа за гээд л буулаа. Би ч гэртээ ирээд сайхан амарлаа . Өглөө нь ажилдаа явахдаа ардаа юм тавих гээд онгойлогсон чинь 20000₮ арын суудал дээр байж байна шүү. Би ч юун мөнгө хаанаасаа гараад ирэв гээд бодлоо. Хамгийн сүүлд ажлаас юм аваад хөдлөхөд яалтачгүйл хоосон байсан даа. Тэгэхээр тэр хүүхдээс гарцаагүй болж таарсан. Хэрвээ тэр хүүхэд энэ постыг харж байвал ах нь энэ мөнгөн дээр нь 100000-ыг нэмээд Ид шидийн оронд 120000 болгоод хандивлахаар явж байна шүү. Сайхан сэтгэлд нь үнэхээр их баярлалаа. Үлдээсэн тэр мөнгөнд нь биш гаргасан тэр их сэтгэлд нь үнэхээрийн баярлаад барахгүй нь ээ” гэсэн пост бичжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.