Нара: “Цагтаа магтаа энээ тэр яахвээ одоо цагтаа ч би өөртөө таалагдаж байна”

Нара: “Намайг хөөрхий эр эмгүй тарган бүдүүн гэхээс өөрөө пяалах юмгүй лүүзрүүдэд энэ зургийг зориулая. 90кг жинтэй дээд хэмжээнд таргалчихсан байгаа ч энэ хэртэй тэгшхэн хөлтэй галбиртай бас ч гэж бэлхүүстэй байж чадахгүйшдээ та нар. Ахуйн хөгжлөөсөө ангижраад оюун санааны хөгжилд хүрчихсэн гадны улсад бол мань шиг хүүхэн жинхэнэ гоё хүүхэндээ ороод явж байгаа шүү дээ мэдэх үү.

Төрсөний дараа 8 сар бүү хэл бүтэн 2 жил бүр насаараа ч ингэж байсан ч яадаг юм. Санхүүгийн асуудлаас үүдэлтэй таргалалт , төрөлттэй хослоод ийм сайхан тойрог гэдэс бас бус өөх целлюлиттэй би тэгээд юу гэж. Миний гэдсэнд өөх целлюлит байгаа бол өлөн хуцагчдын тархи целлюлитээр дүүрч…Энд тэндээс юу гэж хуцалдах чинь үнэн сонин биш байна оо… Би өөртөө, өөрийнхөө бүх юманд сэтгэл ханамжтай байхад жалганы гарууд юу гэж хуцалдах ердөө ч сонин биш байна.

Би ээв эрүүл саав саруул байгаа шүү. Амьдралд ямар зорилго тавьж хэний өмнө ямар хариуцлага үүрэх ёстойгоо бүрэн ухамсарлаж мэдэж байгаа хүн бол бүрэн эрүүл хүн байгаа шүү.  Зарим хулгайчуудад миний гэдэснээс өөр асуудалгүй улс байгаа юм шиг байгаа юм.

Цагтаа магтаа энээ тэр яахвээ одоо цагтаа ч би өөртөө таалагдаж байна тэгэхүү. Туранхай байлаа гээд гоо болчихдог бол дэлхийн бүх туранхайчууд амжилтаар гялалзах нь яасан юм үхсэнн.”

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.