Намайг хаяад явсан эхнэрээ гундуу явааг нь харах үнэхээр хэцүү санагдлаа

Нэгэн иргэн нэрээ нууцлан дараах түүхээ бичжээ: “Намайг шоронд ороход намайг хаяад явсан эхнэр байсан хүнтэйгээ өнөөдөр яг халз таарлаа. Хөөрхий тэр эмэгтэй гундуу царайтай, тааруухандуу хувцастай, хумс нь халцарч хугарсан , гараараа хальт гар бариад гараа нууж байна лээ. Гар барихад л гарын алга эвэршиж арзайсан нь мэдэгдэж байна лээ. Тогооч юм уу, эсвэл гэрийн ажилдаа нухлагдсан байж магад. Намайг бодвол боловсролтой, боломжтой айлын эрх танхи, гэрийн ажил мэдэхгүй ихэмсэг, ганган хээнцэр явсан эмэгтэйг надаас салсанаас хойш амьдрал арай л их нухлаа юудаа гэж бодогдлоо. Ганц хоёр үг солиод зугтаах шахуу гүйгээд яваад өгсөн.

Бид оюутан байхаасаа үерхэж сургуулиа төгсөөд нэг гэрт орсон. Би барилгын бригада байгуулж шинэ барилгын гадна пасат хийдэг байв. Овоо явж байгаад гайтай тэр өдөр нэг залуу маань барилга дээрээс унаж маш хүнд гэмтсэн. Ингээд шүүх цагдаа, эмчилгээ гэж жил гаран явахад миний гэсэн бүх хөрөнгөө нөгөө залуугийнхаа эмчилгээ, нөхөн төлбөрт зарцуулаад дууссан. Жилийн дараа нөгөө залуу маань нас барж миний хэрэг хүндрэн 1.6 жил хорих ял авсан. Би ямар ч хөрөнгөгүй, орох оронгүй ч үгүй болсон. Энэ хооронд эхнэр намайг орхин явсан. Би шоронгоос гарч ирээд эргэж нийлье гэж мөн ч их гуйсан, сөгдсөн. Гэтэл аав нь намайг шоронгийн тав зайл гэж хөөж, ээж нь надруу гуйлгачингаар нь дуудаж нүүрлүү минь нулимж билээ. Одоо ч тэр доромжлол нь нүдэнд харагддаг. Хөдөө байдаг муу ээж минь надаас болж мөн ч их зовсондоо хөөрхий.

Би 4 жилийн дотор хөл дээрээ боссон. Барилгынхаа чиглэлээр дахин пасатны ажлуудаа ХАБЭА аа яс сахиж осолгүй хийж 120-д залуусыг ажлын байраар хангаж мөрөөдлийнхөө байранд орж, мөрөөдөж байсан Lexus 570 аа авч унасан. Надад хор шар байсан, үнэхээр хөдөлмөрлөж, цаг наргүй зүтгэсэн. Одоо бодохнээ сэтгэлийн гүнд үлдсэн гомдолдоо хурцлагдсан юм шиг байгаа юм.

Би гэхдээ энэ эмэгтэйд хэзээ ч гомдож байгаагүй. Би маш их хайртай байсан. Үүнээс болоод ч тэр үү, би одоо болтол ганц биеээрээ л явж байна. Би маш сайн нөхөр байх гэж хичээдэг байсан. Харин эхнэр намайг шоронд байхад нэг залуутай суусан, хүүхэдтэй болсон гэж сураг гарч байсан. Гундуу явааг нь харах үнэхээр хэцүү санагдлаа. ” хэмээн бичжээ

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.