Улсын начин , Хөдөлмөрийн баатар болох хосууд маань анхны үрээ өлгийдөн авлаа

“Рио-2016” зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж, ДАШТ-ээс алтан медаль, хошой хүрэл медальтан болсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа хэдхэн хоногийн өмнө нярайлж, анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

Харин түүний нөхөр Х.Цогтгэрэл нь Монгол төрийн наадмын есөн хөлт цагаан тугийг тавантаа тойрсон бөх билээ. Тэрээр Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уран мэх, эр бяраа гайхуулан Монгол Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат бөх юм.

Мөн жүдо бөхөөр Үндэсний шигшээ багт хүчин зүтгэхдээ тив, дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн шаггүй сайн барилдсан тамирчин билээ.

Эх сурвалж: inews.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.