Uncategorized

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ иргэн Н.Даваажавд газрынх нь гэрчилгээг гардуулжээ…УНШ!!!

Та бүхэндээ нэгэн сайхан гэгээлэг мэдээг хүргэж байна.

ХУД-ийн 11-р хороо, Зайсан толгой орчимд байх газарт 15 жил амьдарч, газар эзэмших эрх нь үүссэн иргэн Н.Даваажавын газрыг авахаар Хятадын хөрөнгө оруулалттай “Газрын үр шим” ХХК гэрийг нь хүчээр буулгаад байсан. Харин БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, гэрийг нь буцаан бариулж, газрыг нь иргэний нэр дээр албажуулж, өнөөдөр гэрчилгээг нь гардуулан өглөө. Ингэснээр хашаанаасаа хүчээр хөөгдөж, гудамжинд овоолсон гэрийнхээ ачаа барааг манаж, уйлж суусан иргэн Н.Даваажав 15 жил амьдарсан газраа гэрчилгээжүүлж, албан ёсоор төрийн бичиг баримттай боллоо.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Шүүхийн шийдвэрээр тухайн газрыг компанийн эзэмшилд өгүүлэхээр шийдвэр гарсан ч гэлээ манай яамны алба хаагчид компанийнхантай уулзаж, ярилцсаны үндсэн дээр танд 535.9 мкав газар өгүүлэхээр зөвшөөрүүлсэн. Ийнхүү компани зөвшөөрсөн учраас тухайн газрыг 5 жилийн хугацаанд ашиглах гэрчилгээг гаргаж, хүлээлгэн өгч байна. Тухайн компанийн зүгээс таныг “мануулж” байсан хамгаалалтын ажилтнууд, тэдний үйлдлийн төлөө харамсаж байна. Манай яамны үе үеийн зарим ажилтан тухайн үеийн сайдын тушаалыг шүүгээндээ нуусан, асуудалд хойрго хандсан зүйлс болсон байна. Төрийн байгууллагын өмнөөс уучлал хүсэж байна” гэлээ.

Иргэн Н.Даваажавын тухайд “Төр байж, иргэнээ сонсож, асуудлыг минь шийдэж өгсөнд маш их баярлалаа. Яах аргаа олохгүй мухардаад, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж, асуудлаа ярьсан юм. Уйлж дуулж, та бүхнийг үймүүлж, санааг тань зовоосонд уучлаарай гэж нийт ард түмнээсээ хүсье. Өөрийнхөө газар дээр гурван ачтайгаа айх ичих зүйлгүй амьдрах боломж бүрдсэнд маш их баярлаж байна. Б.Бат-Эрдэнэ сайд танд их баярлалаа” гэв.

ХУД гэлтгүй нийслэлийн хэмжээнд энэ мэт газрын маргаан түгээмэл бий. ХУД-ийн 11-р хорооны Засаг дарга уг асуудлаар “Манай хороон дээр газрын маргаан маш их гардаг. Ийм маргааны асуудалд төрийн сайд газар дээр нь ирж, асуудлыг судалж, шийдвэр гаргаж байсан тохиолдол миний мэдэхээр өмнө болж байгаагүй. Н.Даваажав гуай бороон дунд 3 ачтайгаа хашааныхаа гадаа ачаа бараа сахиад сууж байхыг харах маш хүнд байсан. Иргэний эрхийг хамгаалсан Б.Бат-Эрдэнэ сайдад маш их баярлалаа” гэлээ.

Уг асуудлыг шийдвэрлэхэд ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар мөн идэвхийлэн ажилласан ба газрын гэрчилгээ гардуулах үеэр ч байлцсан юм.Монголын нэгэн гэр бүл амар жимэр амьдрах боломжийг нь хангаж өгсөн БОАЖ-д баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.

Фэйсбүүк, Инстаграмаас гоо сaйхны мэc зaсал хийлгэсэн мэт харагдах филтерүүдийг хoриглoхоор болжээ

Фэйсбүүк Инстаграм дээр нэгэн өөрчлөлт хийхээр болж: Meta компани Facebook, […]

error: Content is protected !!