Сонирхотой мэдээлэл

Гэмт хэргийн түүхүүд /та хэд хоногтоо унтаж чадахгүй/

АНХААРУУЛГА: Бага насны хүүдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, зүрх судасны өвчтэй хүмүүс уншихыг хориглоно. Энэхүү мэдээнд ёс бус зураг, мэдээлэл агуулагдсан байж болзошгүй.

Жон Венаблес & Роберт Томпсон

1993 онд Жон Венаблес, Роберт Томпсон нар хоёулаа 10 настай байсан бөгөөд Британийн орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу алуурчид болжээ. Худалдааны төвд байхдаа тэд хоёр настай Жеймс Булгер хүүг эхээс нь холдуулж, хулгайлжээ. Булгерийн цогцсыг хоёр хоногийн дараа ойролцоох төмөр замаас олсон байна. Түүний цогцсыг зэрэмдэглэсэн байсан тул задлан шинжилгээгээр түүний жинхэнэ үхлийн шалтгааныг ч тогтоож чадаагүй юм.

Диана Доунс

1983 онд Диана Даунс гурван хүүхдээ буудаж эмнэлэгт хүргэж өгчээ. Охидынх нь нэг нь ирсэн даруйдаа нас барсан, нөгөө охин нь цус харвасан, хүү нь бэлхүүснээс доош саажилттай гэж мэдэгдсэн. Диана “хачин хүн” түүний машиныг хулгайлахыг оролдож дараа нь хүн болгон руу буудсан гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч цагдаа нар дараа нь түүний “Хүүхэд хүсдэггүй, гэр бүлтэй эрийг үнэхээр хүчтэй сонирхож байсан тухай дэлгэрэнгүй бичсэн” өдрийн тэмдэглэлийг олжээ. Энэ нь эцэст нь түүнийг баривчлахад хүргэсэн юм. Түүнд бүх насаар нь хорих ял оноож, нэмэлтээр дахин 50 жилийн ял оноосон.

Денис Нилсен

Денис Нилсен 70-аад оны сүүлч, 80-аад оны эхээр зургаан хүнийг хөнөөсөн байна. Тэрээр Лондон дахь баарнаас залуу эрчүүдийг аваад гэртээ авчирдаг байв. Тэрбээр цогцсыг угааж, хувцасладаг байсан бөгөөд ихэнхдээ хэдэн долоо хоног, хэдэн сарын турш цогцсыг нь хадгалдаг байсан. Мөн тэдэнтэй ярилцаж, бэлгийн харьцаанд орохдоо үлдэгдлийг шатаах эсвэл жорлонд хийж урсгахыг оролддог байжээ. Чухамдаа түүнийг амьдарч байсан орон сууцных нь гадаа байрладаг бохирын шугам бөглөрснөөр л барьсан юм. Учир нь түүний хохирогчдын цогцосны хэсэг бүрийг урсгаж бөглөсөн байж.

Катерин Найт

Катерин Найт бол тэнсэн харгалзахгүйгээр бүх насаар нь хорих ял авсан Австралийн анхны эмэгтэй юм. Тэрбээр нөхөр Жон Прайсыг хутгалан хөнөөж, дараа нь арьсыг нь өвчжээ. Тун удалгүй тэрээр түүний толгойг тасдаж, юу ч гадарлахгүй байгаа хүүхдүүддээ хооллох зорилгоор толгойных нь энд тэндээс хэсэгчлэн тасдан авч байлаа. Үүний дараа оройн хоолны ширээ засаж, хүүхдүүдээ хаана суухыг нь зааж өгсөн карт хүртэл байрлуулсан байжээ.

Цагаан толгойн алуурчид

1971-1973 оны хооронд Нью Йорк мужын гурван бяцхан охиныг хүчирхийлж, боомилж хөнөөсөн. Хохирогч бүрийн овог нэр ижил үсгээр эхэлсэн бөгөөд тэдний цогцос нэрсийнхээ ижил үсгээр эхэлсэн хотуудаас олдсон: Черчвилл дэх Кармен Колон, Македонийн Мишель Маенза, Вэбстерийн Ванда Валкович нар. Эдгээр аллагыг Цагаан толгойн аллага гэж нэрлэдэг байв. Хэдэн зуун хүнээс байцаалт авсан ч энэ гэмт хэрэгт нэг ч хүн шийтгүүлж байгаагүй.

Иссей Сагава

1981 онд Иссей Сагава өөрийн байрандаа эмэгтэй хүнийг буудаж хөнөөжээ. Тэрбээр “түүний гоо үзэсгэлэнг өөртөө шингээх болно” гэж бодсон тул хоёр өдрийн турш түүний биеийн янз бүрийн хэсгийг идсэн байна. Мөн түүний цогцостой бэлгийн харьцаанд орсон. Хожим нь Сагава үлдэгдлийг өөрийн амьдардаг Франц улсын нэгэн нууранд хаях гэж оролдов. Тэрбээр хоёр жилийн турш шүүх хурлыг хүлээж, галзуурсан нь тогтоогдож, түүнд оноосон ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгожээ. Тэрээр эцэст нь Японд мини алдартан болсон бөгөөд түүнийг хууль ёсны дагуу саатуулах боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл чөлөөтэй хэвээр байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Буржгар үстийг санаж байна уу? Тэр гуниж, гутарлаа гээд буруу зам руу халтираагүй цөөхөн оддын нэг юм

1928 онд алдарт хүмүүн, өнгөрсөн зууны дэлгэцийн сахиусан тэнгэр, буржгар […]

error: Content is protected !!