Ээждээ хэлтэл ээж минь ямар буянтай охин бэ гээд уйлж байсан
“Намайг Жаргалсайханы Чанцал гэдэг. Би нэг хүнд баярлаж явдагаа хэлэх гэсэн юмаа. Энэ хүнийг таньдаг хүн нь facebook хаягийг нь өгөөч. Нэрийг нь сайн мэдэхгүй юмаа Маагий гэж дууддаг. 2018 оны 2 сард ээж минь Солонгос улсад зүрхний хагалгаанд орсон юмаа. Тэр үед ажил олж хийнэ гэдэг маш хэцүү байсан. Махны үйлдвэрт хэдэн өдөр ажиллаж байхдаа энэ охинтой таарсан. Самшил үйлдвэр 2-ын хооронд 40 минут хэртээ явна. Тэр хооронд байнга л ээж рүүгээ ярьж биеийг нь асууж , сандаргасан үед машин дотор уйлдаг байлаа. Ээжийгээ хагалгаанд оруулж чадахгүй үхүүлчихвэл яанаа гэж хүртэл ярина. 2018 оны 2 сарын 13 ны орой ажлаа тараад самшилаас мөнгөө авч байх хооронд ээж сандаргаад хагалгааны өрөөрүү орох гээд байна хурдан ир гэж нөхөр утасдаад би гэж хүн газар мэдэхгүй яах учраа олохгүй байхад энэ хүн туслаж намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Дараа нь 2 удаа бид гуравт хоол авчирч өгөөд явсан. Явахдаа ээжийгээ эрүүл болгоод эх орондоо очоорой гээд дугтуйтай мөнгө өгөхөөр нь тухайн үедээ за яахын бэ хоол цай авчирч өгсөнд баярлалаа гэтэл 20.000 вон л байгаа ядаж хоол авч идээрэй гээд өгсөн юмаа. Явсаных нь дараа нь нээгээд үзтэл 650.000 вон байсан. Хүний нутагт нэгнээ танихгүй ганц хоёрхон удаа л уулзаж ажилд хамт гарчихаад ийм их мөнгөөр тусалсан. Тухайн үедээ баярлалаа гэж хэлж чадаагүй ээ. Ээждээ хэлтэл ээж минь ямар буянтай охин бэ гээд уйлж байсан. Ээжийн минь хагалгаанд энэ мөнгө үнэхээр их хэрэг болсон маш их. Ээжийгээ хагалгаанаас гарч ирсэний дараа буцаад нөгөө самшил дээрээ очсон боловч ирэхээ больчихсон байсан. Ээж минь эрүүл саруул сайхан амьдарч байгаа. Харин энэ охиныг би гэж юм мартчихжээ. Ээжийнхээ хагалгааны үеийн зургийг харах гээд утасаа ухаж байтал нөгөө охины зураг гарч ирээд л саналаа. 2 жил өнгөрсөн ч баярлалаа гэдэг үгийг хэлэх гэсэн юмаа.
Хэн хэнийгээ танихгүй хэрнээ хүнийг зовж явахад их тус хүргэх хүн ховор шүү. Энэ зургийг бас л ээж сандаргаад надад такси барьж өгөөд үйлдвэрийн гаднаас суулгаж өгөхөд дарж авч байсан. Тухайн үед барьж байсан дугаараа өөрчилсөн байнаа. Энэ охиныг хайхад минь туслаад шейр хийгээд өгөөрэй” гэжээ. Жинхэнэ буянтан байна даа