Гэхдээ тэр эмэгтэй уйлж байгаа нь түүнийг хэн ч эмнэлэгээс тосохгүй болохыг илтгэж байв

Эмнэлэгээс гарч байхад нь хэн ч түүнийг тосож авсангүй. Нэгдүгээр төрөхийн гаднаас саарал өнгийн Соната 6 маркийн машинаараа хүн зөөх гээд зогсож байв. Төрөхийн гадаа зогсож баяр хөөрөөр бялхсан эсвэл үр хүүхэд нь эндсэн олон хүмүүсийг зөөдөг байлаа. Урьдын ёсоор эмнэлэгээс хүн гарч ирэхийг хүлээнгээ тамхи асааж машинаа налан зогслоо. Тэгтэл хүүхдээ тэвэрсэн нэгэн бүсгүй гарч ирэв. Хүүхдээ тэрээр тэвэрсний дээр тортой хувцасаа дааж ядан зогсоно. Дөнгөж төрөөд эмнэлэгээс гарч байгаа нь тодорхой. Нүүр нь сэвхтэй, толгойгоо боосон, дөлгөөхөн харцтай эмэгтэй байна. Нэг ширхэг тамхийг хүн 3 минут татдаг. Яг л тэр хугацаанд татсан тамхиа газар гишгэх үеэр өнөөх эмэгтэй гадаа зогсож байснаа хажуугаар явж өнгөрлөө.

Эмнэлэгээс гарч байхад нь хэн ч түүнийг тосож авсангүй. Магадгүй нөхөр нь хөдөө ажилтай байж ч болно шүү дээ гэж бодлоо. Гэхдээ тэр эмэгтэй уйлж байгаа нь түүнийг хэн ч эмнэлэгээс тосохгүй болохыг илтгэж байв. Би ч хурдхан машинаа асаагаад хөдөллөө. Араас нь дөхөж очоод: “Такси авах уу” гэхэд эмэгтэй толгой сэгсрээд яваад өгөв. Дахин гүйцэж очоод: “Та такси авчих л даа” гэхэд “Би автобусаар явчихна. Арай хурдан байдаг юм” гэлээ. Тэгэхэд нь би:  “Тэгвэл та автобусны үнээр суучих. Би хүргээд өгье” гэлээ.  Эмэгтэй нүд рүү ажиглаж харсанаа үнэн сэтгэлээсээ туслах гэж байгаа юм байна гэж итгэлээ. Би ч хэсэг яриа өдсөн боловч Дарь эхийн тэддүгээр гудамжны тэдэн тоот гэснээс өөр олигтой зүйл мэдэж чадсангүй. Хашааных нь дэргэд очиход эмэгтэй ямар нэгэн юм хайсаар байлаа.

Тэгээд халааснаасаа 10,000₮ гаргаж ирээд наанаасаа авчих гэж эрс ширүүн эрэгтэй хүнийг үзэн ядсан хоолойгоор хэлээд үргэлжлүүлэн юмаа хайсаар байлаа. Би “500₮ авна” гэхэд.. “Хэрэггүй ээ…км мөнгөө ав” гэж хэлэв.

“Та юу хайгаав?” гэхэд “Би хүүхдийнхээ бичиг баримт картыг эмнэлэг дээрээ үлдээчихжээ” гэхээр нь  Би “та буу” гэж хэлэв. Эмэгтэй гайхсан харцаар бууж орхилоо. Би цонхоо онгойлгож 10,000₮ эргүүлж өгөөд юу ч хэлэлгүй буцаад давхилаа. Хэдэн цагийн дараа бичиг баримтыг нь эмнэлэгээс олоод гэрт нь авчирч өглөө.

Ингэж мод түлээ хөрөөдөх, юм хадах гэх мэт эр хүний хийх зүйлд тусалж өнөө хүүг өөрийн хүү шиг өсгөв. Одоо бид хоёр гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл болжээ. Хашаа байшингаа засаж сэлбээд түрээслүүлж одоо байрны зээл хөөцөлдөж, хүүхдүүдээ цэцэрлэгт өгч эхнэрээ ажилд оруулсан. Сайхан цэцгийг орхиод оддог нэгэн байхад, гундсан цэцгийг усалж ургуулаад мод болтол нь тордож чаддаг ухаантай нэгэн нь байх хэрэгтэй шүү залуусаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.