ШОРОНД БАЙГАА ЭЭЖИЙГЭЭ СОЛОНГОС ЯВСАН ГЭЖ АНГИЙНХАНДАА ХЭЛДЭГ
Сэтгүүлч: Миний дүү хэддүгээр ангид сурдаг вэ?
Хүү: Одоо 3-р ангид орно
Сэтгүүлч: Миний дүү ээжийгээ энд байгааг найзуудаасаа нуудаг уу?
Хүү: Нуудаг. Манай ээж Солонгос явчихсан удахгүй ирнэ гэж хэлдэг.
Сэтгүүлч: Чамд ямар үед ээж маань байсан ч болоосой гэж боддог вэ?
Хүү: Баяр , зугаалганд ээж маань байхгүй байхаар хөгжил баяргүй байдаг.
Сэтгүүлч: Миний дүү ээжийгээ шоронгоос гарахад нь хамгийн түрүүнд юу хиймээр байна вэ?
Хүү: Гэр бүлээрээ хамтдаа зугаалганд явмаар байна. Тэгээд ээжээрээ хичээлдээ зөөлгүүлмээр байна. Би хичээлээсээ одоо дандаа эмээгээрээ авхуулдаг болохоор би ээжээрээ л авхуулмаар байна.
Сэтгүүлч: Сая хүүгийнхээ нулимс дуслуулсан яриаг сонслоо шүү дээ
Ээж: Хүү маань нэг түр эргэлтэн дээр ирээд надаас асуусан юм. Намайг манай ангийн хүүхдүүд чи ээжгүй, ээж чинь ирж авдаггүй гээд байх юм та хэзээ гарах юмбэ ээжээ гэж асуусан. Тэр үед надад үнэхээр хэцүү санагдсан. Энэ шоронд орж ирээд тэнэг явсанаа л их ойлгож байна даа. Бид нар чинь ажил төрөл, мөнгө мөнгө гээд л гүйгээд байдаг юм байна. Гэтэл үгүй юм байна. Мөнгө төгрөггүй ч үр хүүхдийнхээ дэргэд , хань ижлийнхээ дэргэд байх гэдэг хамгийн сайхан зүйл л тэр л юм байна.
Эх сурвалж: TV5 телевиз