Ээжийгээ нас барсаны дараа “Миний хүү” гэдэг үгээр дутсан даа…
Ээжтэйгээ байхдаа бид олон жаргалыг анзаардаггүй. Үглэж зэмлэхэд нь “ядаргаатай юм” гэж төвөгшөөгөөд л. Хөхний сүү нь татарч сэтгэлийн сүү нь урсаж байхад мэдэрдэггүй. Өөрийгөө нэг л их том, учиргүй ухаантай гээд тооцчихсон. Ээжийгээ “тэнэг” гэж бодоод зөндөө зэмлэнэ. Нэг л өдөр ээжгүй болоход сэтгэлийн ямар их нөмөр нөөлөг үгүй болсоныг анзаарч тэвдэнэ. Үглэж зэмлэхдээ хэлж байсан үг бүр нь миний төлөөх хайр байсныг ухаарч харамсана. Зөндөө олон хүмүүс чамаас “урваж” байхад чамд л үнэнч байсан тэр хүнийг олж харна. Хэрвээ ээжтэйгээ байгаа бол чи баян хүн. Ээжээсээ хойш олон хүн сэтгэлийн гуйлгачин болж үлддэг…