Үсээ зулгаагаад байж байсан чинь миний хайр нээх хөөрхөн “хайраа гэр орон яахвээ миний хайр жаахан хэвтчих” гээд эвхдэг ор дэлгэж өглөө

Нара: “Хамгийн муу хүнийг ч нээрээ ажилчдын хоол хийгээд , гэрийн ажил , нялх хүүхэд , аж ахуйн ажилд дарагдаасай гэж хараамгүйм байна.  Яг галзуурдагийн даваан дээр байна. Ядаж байхад ялаа нь дамжлаад тэнгэрт хүргэх нь. Бас дээр нь Бунжаа үеэлтэйгээ усаар байлдаад гэр хороо гэж бүү мэд, тэнд ч балны өрөө онгойлгоод орхицонд нь хэдэн зөгий нь шаваад үхэж байна.  Одоо цагт чинь хөлс мөнгийг нь төлье гээд ч ажил хийх хүн олдохоо байсан юм байна. Гэр дүүрэн хүмүүс орж гараад өглөө , өдөр , оройн хоол гээд гэр орон ундуй сундуй Нара гэдэг хүүхэн үнэхээр галзуурахад яг хуруу дутуу байна. Тэгээд үсээ зулгаагаад байж байтал миний хайр нээх хөөрхөн хайраа гэр орон яахвээ миний хайр жаахан хэвтчих гээд эвхдэг ор дэлгэж өглөө

Амттан шимттэн ам руугаа хааяахан шидэлчихээд л хэвтэж амарч байна.
Зуны эхэн сард л жаал тааваараа байгаад дунд сарыг бараг мэдрэх завгүй адаг сарыг үдэхнээ янз нь. Ном мом шагайя гэсэн юун ном чи өөрөө ном болчиж нэг мэдсэн шүлсээ гоожуулцан шумууланд бариулцан хэвтэж байна. ”

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.