Өглөө болгон үр хүүхдүүддээ өөрийн чанасан цайгаа энэ домбоноосоо дайлж байгаарай гээд домбо бэлэглэв
МУГЖ С.Жавхлан: “Уран бүтээлийн тоглолтыг маань сэтгэл гарган чимж өгсөн МУГЖ Т.Баясгаландаа туйлаас их гялайлаа. Т.Баясгалан маань Монголын маань бас нэгэн сайхан ээжийн нэг. Өглөө болгон үр хүүхдүүддээ өөрийн чанасан цайгаа энэ домбоноосоо дайлж байгаарай гээд энэхүү домбыг Баясгаландаа бэлэглэж байна. Монголчууд маань дээшээ харсан амсартай савыг бэлэгшээдэг. Энэхүү цэцэг маань бас Монгол нутагт ургасан сайхан цэцэг байгаа юм. Алимны мод ч болж магадгүй сайхан цэцэг шүү.” хэмээн талархалын бэлэг гардууллаа. Тэрээр мөн “Би наад домбоноос нь очиж хэдэн удаа цай ууна шүү” хэмээн мөн наргилаа
Алтан партнeр болох Т.Баясгалан нь мөн С.Жавхланд 10 ханатай иж бүрэн тавилгатай гэр бэлэглэв